Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

20 мянган тонн буудай цасанд дарагджээ

Э.Өнөр
2013 оны 10 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Улсын хэмжээнд нийт 233 мянган га-гаас 306 мянга гаруй тонн үр тариа хураагаад байна

Улсын хэмжээнд нийт 233 мянган га-гаас 306 мянга гаруй тонн үр тариа хураагаад байна.

Мөн 176.1 мянган тонн төмс, 96.9 мянган тонн хүнсний ногоо, 37.1 мянган тонн тэжээлийн ургамлыг хураажээ.

Үр тарианы хураалт 80.3 хувьтай явж байгаа ч өнгөрсөн долоо хоногторсон бороо, цасны улмаас тариаланчдад багагүй хохирол учраад байна.

Манай улсын үр тарианы 50 гаруй хувийг хангадаг Сэлэнгийн тариаланчдын ургац цасанд дарагджээ.

Тус аймгийн Номгонтосгон, Хөтөл, Орхонтуул суманд 20 мянган тонн буудай цасанд дарагджээ.

Зураг