Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах аж.
60.9 мянган га-г ангилан хадаж, 54.4 мянган га-г цайруулж, 178.6 мянган га-д шууд хураалт хийж, нийтдээ 233.0 мянган га-гаас 306.4 мянган тонн үр тариа, 13.7 мянган га-гаас 176.1 мянган тонн төмс, 7.6 мянганга-гаас 96.9 мянган тонн хүнсний ногоо, 11.6 мянган га-гаас 37.1 мянган тонн тэжээлийн ургамал, 34.1 мянган га-гаас 24.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 80.3 хувь, төмсний хураалт 90.7хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай болжээ.
Хүснэгтээр: (мянга, тонн)
Энэ жилийн ургац хураалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 26.3 хувиар багассан бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оныхтой тэнцүү байна гэж Ургац хураалтын төв штабаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!