Дундговь аймгийн ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт туслах багшийн үүрэг гүйцэтгэж байсан тогооч нялх хүүхдийг тамлан зовоож, хоол идсэнгүй хэмээн зодож зандчиж буй бичлэг олон нийтэд цацагдсан билээ.
Тус бичлэгийг багшаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй cap гаруйн өмнө хийсэн ч өөрөө ажиллаж байсан учраас олон нийтэд дэлгээгүй аж. Харин өөрөө ажлаас халагдсаны дараа уг бичлэгийг эцэг, эхэд нь өгч, асуудал үүсчээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга дахин ийм асуудал үүсгэхгүй байхад анхаарах, бүх цэцэрлэгийг камержуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Л.Гантөмөр сайдад уламжлах юм байна.
Мөн хүүхэд зодсон хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлж байхыг Засаг даргад сануулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!