• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын армийн довтолгооноос ямар аргаар хамгаалдаг байсан бэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэлэлцүүлгийн Quora сайтад ийм асуулт тавигдаж хэд хэдэн хүн хариулт өгснөөс цэргийн түүх судлаач Энди Ли Кайсиригийн өгсөн хариултыг орчуулан хүргэж байна. Тун сонирхолтой.


 

Хэрвээ нүүдэлчдийн эсрэг тэмцэх цэргийн арга техникийг сонирхож байвал тэдний хөрш Хятадаас илүү энэ тухай мэдэх үндэстэн байхгүй.

Хятадын эзэнт гүрнүүд тал нутагт морьтон нүүдэлчидтэй хоёр мянганы турш тулалдаж, ихэнхэд нь ялж ирсэн түүхтэй. Тэгвэл энэ хугацаанд талын нүүдэлчидтэй тэд хэрхэн тулалддаг байсныг сонирхоё.

 

Нүүдэлчидтэй талд тулалдахад дараах гурван шаттай аргыг хэрэглэж иржээ.

 

Нэгдүгээр алхам: Маш олон тооны бат бэх бүхээгтэй тэрэг хийх

 

Мин улсын цэргийн судар “Шэнчи Пу”-д дүрсэлсэн үхэр буугаар зэвсэглэсэн цэргүүд бүхээгт тэргэнд байгаа нь

 

Хоёрдугаар алхам: Бүхээгт тэргийг холын тусгалтай их буугаар тоноглоно

 

Мөн ижил сударт үзүүлсэн үхэр бууг зөөвөрлөх заавар

 

Гуравдугаар алхам: Бүхээгт тэргээр битүү хүрээ үүсгэж гадагш гал нээнэ

 

Хүрээний дотор талд нумчид байрлаж хэрэгцээтэй үед харваж дэмжлэг үзүүлнэ.

 

Дээрх зурагнууд нь Хятадаас Монголчуудыг хөөсөн Мин улсын үед бүтээгдсэн ч үндсэн арга техник нь үүнээс мянга гаруй жилийн өмнө бий болсон юм.

 

Хятадуудын нүүдэлчидтэй хийж байсан тулаануудын түүхэн цаг үеүд

 

Нэгдүгээр зуунд: Хан улс тухайн үеийн дэлхийн хамгийн том гүрэн болох Хүннүтэй тулалдсан нь

 

Энэ үед хүрэл зэвсгийг гангаар дөнгөж сольж эхэлж байсан тул Хан гүрэн бусад суурин соёлтой хөршүүдтэйгээ тулалдахад давуу талтай байсан ч Хүннүгийн морьт харваачидтай дайтахад зайлшгүй шинэ техник хэрэгтэй байсан юм.

Хан гүрэнд өөрт нь морин цэрэг байсан ч морины нуруун дээр төрж өссөн нүүдэлчидтэй өрсөлдөх аргагүй байлаа.

Ингээд тэд хүнс хангамж тээвэрлэдэг байсан тэрэгнүүдээ нүүдлийн бэхлэлт болгох санаа олжээ. Морин дээрх харваачид хурдан, хөдөлгөөн сайтай боловч явган харваачид илүү хол зайд, илүү оновчтой харваж чадаж байв. Учир нь явган харваачид газар дээр илүү тогтвортой, суурьтай орчинд харвадаг бол морьтнуудад харвахын хажуугаар морио залах гээд олон үйлдэл зэрэг хийдэг байжээ.

Иймээс сайн бэхлэлтийн ард бат суурьтай харваачид сайн тулалдсанаар Хүннүгийн армийг ялж байв.

 

Зураг дээр Хан улсын харваачдын урд тэрэгнүүдээ эгнүүлэн хамгаалалт босгосон байгаа нь. Морьт цэрэг хажуу жигүүрүүдийг хамгаалжээ.

Хан улсын Ву хаан энэ аргад нэлээд мэргэшиж Хүннүг ялснаар найрамдал тогтоож, жил бүр Хүннүчүүд түүнд адуугаар татвар төлдөг болжээ. Мөн энэ ялагдал нь Хүннүчүүд баруун зүгт нүүдэллэж сүүлд Ромыг унагах шалтгаан болсон гэх таамаг бий.

 

Хоёрдугаар зуунаас хойш: Бүхээгт тэргийг морин цэргийн эсрэг тулаанд үргэлжүүлэн ашигласан нь

 

МЭ 417 онд Зүүн Жин улсын 20,000 явган цэрэг Шар мөрний эрэгт тулган хагас сар хэлбэртэй бүхээгт тэргэн бэхлэлт босгож 30,000 Сяньби угсааны нүүдэлчин харваачидтай Умард Вэй улсын хүчийг ялж байв.

 

Зурагт үзүүлснээр араасаа гол гатлан хүнс, зэр зэвсэг зэрэг хангамжаа авч байжээ. Морьтнууд энэ замыг яаж ч тасалж чадахгүй байв.

 

12 дугаар зуунд: Хятад дан морьт цэргийн хүчээр эзлэгдэхгүй байлаа

Энэ үед нүүдэлчид суурин иргэдийн хил хязгаарт үе үе уулгалан довтлохоос илүү том дайн хийж чадахгүй байв. Харин тэд суурин иргэдийн бэхлэлтийг эвдэх арга техникийг өөртөө нэгтгэснээр хүчтэй болсон гэдэг.

Чингис хааныг төрөхөөс өмнөх зуунд Тан улсын суурин дээр нүүдэлчид Баруун Шиа улсыг байгуулж байв. Кидан нүүдэлчид хойд Хятадад Ляо улсыг байгуулав. Энэ үед Сүн улс Зүрчидтэй нийлэн Ляог цохиж газар нутгийг нь хуваан авчээ. Зүрчид нь энэ газар нутаг дээр Жин (1115-1234) улсыг байгуулав. Үүний дараа Жин болон Сүн улсууд хэдэн үеийн турш хоорондоо дайтсан байна. Ийнхүү суларсан улсуудын суурин дээр Чингис хаан хүчирхэгжин гарч иржээ.

 

Үнэндээ Чингис хаан өөрөө Хятадыг бүрэн эзэлж чадаагүй. Тэр эхлээд хагас нүүдэлчин Ши Шиа улсыг эзэлж дараа нь Сүн улстай эвсэж Жинг дарсан. Гэвч энэ эвсэл нь сүүлдээ Сүн улсын мөхлийг авчирсан юм.

 

Харин түүний ач Хубилай хаан талын морьтны хүчийг суурин улсуудын бэхлэлт эвдэх арга техник, усан флотын хүчтэй хослуулснаар олон үндэстнээс бүрдсэн Юань гүрнийг байгуулж 90 орчим жил оршин тогтносон юм.

 

14 дүгээр зуунд: Монголчуудын уналт ба суурин иргэдийн хүчирхэгжилт

 

Монголын Юань гүрэн унасны дараа шинээр байгуулагдсан Мин гүрэн дахин нүүдэлчдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхлэв. Тэд зөөврийн бэхлэлтийг галт зэвсгээр тоноглож, бүр морьт цэрэгтэй тулалдах тусгай бэлтгэгдсэн цэргийн хүчийг бий болгосон нь “морь устгах зэвсэг” гэгдэж байлаа.

 

Тэд Жанмадао нэртэй хоёр метр орчим урт сэлэм эзэмшиж, нуруундаа хавчаахай нум үүрдэг байжээ. Энэ урт сэлмээр морийг цавчиж унагадаг байсан бололтой. Ингэж зэвсэглэсэн Мин гүрний арми нүүдэлчдийг тал нутгийн гүнд хүртэл түрж өнөөдрийн Цагаан хэрмийн нэлээд хэсгийг босгож хилээ тогтоосон байна.

 

 

14 дүгээр зуунаас хойш: Морин цэрэгтэй тулалдах Хятад арга техник баруунд дэлгэрсэн нь

 

Эхэн үедээ Чингис хааны морьтнуудын эсрэг юу ч хийж чадахгүй байсан барууныхан хэдэн зууны дараа Хятадын технологийг авч хэрэглэжээ. Оросын армид бүхээгт тэргэн хамгаалалт бий болж үүний хүчинд тэд өөрийн бие даасан байдлаа хамгаалж эхэлжээ. Эхэндээ нүүдэлчдийн морин цэргийн эсрэг ашиглаж байсан энэ арга сүүлдээ Европын дайн тулаануудад ашиглагдаж эхлэв. Баруун Европын католик шашны түрэлтийн эсрэг тэмцсэн зүүн Европын явган цэргийн хүч (хусситууд) ийм бүхээгт тэргэн бэхлэлтийг Барууны хүнд морин цэргийн эсрэг ашиглаж байжээ.

 

Зураг дээр Хусситууд Германы Тевтон рыцариудын эсрэг хүрээ үүсгэн хамгаалж байгаа нь. Энэ аргыг Евразийн нөгөө захад хоёр мянга гаруй жилийн өмнө зохиосон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [unknown, 202.55.190.82] 2016/9/30
1367-1450 iad onii xoorond Min uls ba mongolchuud olon udaa xoorondoo baildsan ba mongolchuud olon udaa yalagdsan n tyyxen unen.Xarxorumiig xyatadiin tsereg nuraasan shuu de. 1388 buir nuur xavitsaa mongoliin Tugs Tumur khaan xun maltaigaa bij bixad n Min ulsiin Lan Yu gede janjin 150 000 tseregteigee geneduulen dairch olon toonii xun alj xyadsanaas gadna Tugs Tumuriin xatad ba xovguud,3000 mongol yazguurtan, 77 000 albat irgeniig n olzolj avsan gex met tom tom yalagdaluud baidag.Medeej mongolchuud zuvxun yalagdaad biagaagui ylj l baisan. Jishee n mongol ruu dovtolj ireed Herlen goliin ereg deer bairlaj baisan Min ulsiin 150 000 tsereg janjintaigaa suraggui alga bolson gedeg.
0 | 0 Хариулах
haagi. [unknown, 202.55.190.82] 2016/9/30
Ene xymyysiin commentiig unshlaa.Tyyx yu ch medexgui yuymnuud xii xooson dongstsgoox yum. Tyyx bol tyyx unen boditooroo l baix yostoi. Ene niitleliig bichsen xyn unenii xuvitai lyum bichsen bna. Zarim n mongolchuud xyataduudad xezee ch yalagdaj uzeegui gej bichsen bna. Bolij uz dee.. 1368 ond Yuan guren yagaad unav?? mongolchuud yalagdaagui te?? Yan guren muhuj hyatad nutagt amidarch biasan mongolchuudiin ixenx alagdsan yum shuu de. Yuan ulsiin ued 40 tumen mongol 4 tumen oird jej baisan. Mongoliin 40 tymtees erduu l 10 tymt n hyatadiin nutgaas arai gej garch nutagtaa butsaj irsen. Daraa 20-30 jil Min ulstai tasraltgui baildsan ba mongolchuud bur tsuuruud erduul 6 tymt uldsen yum shuu de.Ene 6 tymt bol odoogiin Ar ba Uvur mongolchuudiin uvug deedes.Oirdiin 4 tymt Altai xavid nutaglaj baisan tul ug Min ulsiin dovtlgoo dairaltand neex ix xoxiroogui xuchee xadgalj uldsen. Tiimees oirdiin 4 tymt mongoliin 6 tymttei barag ene zeregtsex khuchtei bolson tyyxtei.
0 | 0 Хариулах
Mongol hvn [202.72.242.177] 2016/8/5
Eniig bichsen hvn lav Mongol bish bh bas iim hachin eh tvvhiig mini guiwuulsan zviliig niitlvvlsen ene site ch bas asuudaltai sanagdlaa
2 | 2 Хариулах
mongol huu [112.72.11.134] 2016/8/5
hytadiig duviilgun magtaj tuuhiig shinechilen guivuulah mongolchuudiin eh tuuheeree baharhah vndesnii vzel darhlaag ustgah ajil suuliin ued erchimtei yvagdaj ehellee enend in zarim neg eleg negt mongol humuus oroltsood baigaa in vneheer haramsaltai tiim uchir mongol hun bur uhamsartai baij hoich ve bolson vr huuhduudee ali boloh mongol es zanshiliig in sain zaaj bie byldariin bolood uuriin bie daasan bodoltoi huchirheg bolovsoroltoi mongolchuudiig hvmvvjvvltsgeei
2 | 0 Хариулах
zongguo setguulchid [202.179.23.3] 2016/8/5
ENE niitleliig zohioson gargasan hulgaichuud lav Mongolchuud bishee hezee bsitlaa hytaduud bidniig yalaad bailaa
1 | 0 Хариулах
зочин [203.91.115.36] 2016/3/15
зүгээр л нэг хятадын [хориотой үг] бичсэн нь тодорхой байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.87] 2016/3/15
Endi li gj hunii tailbar gj bn li bol li l bga orchuulj tavij bga eniig tugeej bga 2 mulguu bolichhoosoi
1 | 0 Хариулах
shal hudlaa ym niitelhee [122.201.21.46] 2016/2/1
2000 jil yalagdsanj geh shig ymarvh toozoogui zuil huulj tavidag ene setguulj baagii haanahiin yamar sanaatai gar ve
1 | 0 Хариулах
altaa [112.72.11.108] 2016/2/1
Shal hudlaa hujaagiin hyy bichsen bn
1 | 0 Хариулах
Bagii [58.93.132.248] 2016/2/1
Mongolchuud neg ih ylagdaad baisan zuil baihgui hudlaa medeelel bna
1 | 0 Хариулах
Tugar [103.26.194.167] 2016/1/31
Hezeech sanal niilehgvi todorhoi barimtgvi medeelel bna
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.80] 2015/11/20
Монгол цэрэг тулаанд ялагдаагүй. Харин олон жилийн ямхын арганд унасан. Жишээ нь Юань гүрэн , Хубилай хаан.
2 | 0 Хариулах
Зочин [89.66.8.66] 2015/11/20
Mongolchuud haa ayvsan gazraa uuruu uursdiiguu muhuusun bolohoos uur ulsad tsuun yalagdsan daa. Ter tusmaa umhii maajig hujaad yu bolloo gej diildeh ve. Altan ordny ulsyg Dogolon Tumur l muhuusun. Manjid ezlegdehed baruun zuuneeree hoorondoo baildaj baigaad l diildee biz dee.
2 | 0 Хариулах
Зочин [103.23.51.4] 2015/11/19
Ямарч үндэсгүй мэдээлэл байна . Тэргээр хүрээ бэхлэлт хийх тулааны арга чинь Монголчуудын өргөн хэрэглэдэг арга болохоос хятадыынх биш шал худлаа юм бичихээ боль. Ямар санаатай ийм хачин худлаа юм тавьдгын.
4 | 0 Хариулах
Түүх сонирхогч [202.21.112.150] 2015/11/20
Энэ бол Хятадуудын монголчуудаас сурсан цэргийн тактик
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.226] 2015/11/19
quora дээрхи холбоосыг нь тавьчихвал зүгээр л байна даа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.226] 2015/11/19
Тиймээ бид Израел лугаа адил технологи болон боловсролд шүтэх хэрэгтэй. Тэгсэн цагт хятадаас айгаад байх айдас үгүй болно
1 | 2 Хариулах
Зочин [103.9.90.225] 2015/11/19
Аав нэгтэй хамаатан Ээж нэгтэй ихрүүд шиг Аяга нэгтэй өсөж Бэлчээр нэгтэй явсан монголчууд байж битгий ийм худал мэдээлэл нийтэлж байгаа ч хятадууд байнга ялаж байсан ч гэх шиг яваж нууц товчоогоо унш.
7 | 0 Хариулах
монгол [122.201.24.84] 2015/11/19
Ихэнхдээ хятадууд ялаж байсан ч гэх шиг ямар мал гөлөг нь ийм юм бичдэг байна тэр барууны [хориотой үг] атаархаж үхэх шахсөндаа улсын түүхийн гуйвууласан худлаа юм бичсэн [хориотой үг] байнс
2 | 0 Хариулах
Зочин [122.201.28.8] 2015/11/19
mongolchuud tege l ihenhdee yalagdsaar bga l delhiin tuuhend #1 empire baigulsan bh n bnshde. yalaad bsan bol bur balrahnee...
12 | 0 Хариулах
Түүх сонирхогч [202.21.112.150] 2015/11/19
1. Хүрээлэн байлдах аргыг дан ганц хятадууд хэрэглэж байсангүй Галдан бошигт Улаан будангийн тулаанд тэмээн хүрээ үүсгэн тулалдаж байсан мэдээ бий. 2. Нум сум харвахад газар байна уу? Морин дээр байна уу? гэдэг нь тийм ч чухал биш. Хэрхэн харвах вэ гэдэг арга барил юм. Морин дээрээс харвахад харваачид дөрөөн дээрээ хагас боссон байдалтайгаар харвах бөгөөд сумаа тавихдаа дөрөөн дээрээ бүтэн босдог. Ингэж хагас суугаа байдлаас харвах нь сум тусгалыг илүү холдуулах боломжтой. 3. Монголын арми хүчирхэг байсан даа бус Алтан, Тангуд, Сүн улсууд суларсан байсандаа эзлэгдэж мөхсөн мэтээр бичжээ. Тэгвэл Монголчууд яаж Ид хүчирхэгжин мандаж байсан ази европын олон хүчирхэг улсыг хэрхэн байлдан дагуулсан байх вэ. 4. Хятадууд нүүдэлчдийн байлдааны арга технологийг үнэндээ ойлгох боломжгүй байсан нэг довтолгооных нь аргыг олоод эргээд монголчууд эргээд довтолход нь нүүдэлчид шал өөр довтолгооноор довтолж тэднийг гэндүүлэн цохидог байсаан.
15 | 0 Хариулах
Түүх сонирхогч- Үргэлжлэл [202.21.112.150] 2015/11/19
5. Хятадын цэргийн тактикийн мэргэжилтэн гэгч Сун цу-гийн өдгөө барууны цэргийн тактикт өргөн ашиглагдаж, сайшаагдан судлагдаж буй тактикууд ч нүүдэлчдийг тогтоон барьж чадаагүй юм. 6. Хятадуудын нүүдэлчдийн эсрэг төлөвлөсөн, зохиосон, бий болгосон хэдэн зуун тактикын хамгийн амжилттай болж болохуйц тактик нь энэ байсан.
7 | 0 Хариулах
zochin [162.228.170.236] 2015/11/19
ene yu ch medexgvi gar bna xujaagiin xeden material olj vzcheed
3 | 2 Хариулах
Tuguu [202.9.41.4] 2015/11/18
Nohoishig bitgii hutsaad bgaarai umhii hujaanart Mongolchuud bid yalagdaj uzeegui shuu yalagdaad bsan ym bol udiid bid bhuu aldart baatruudiinhaa gawyag bitgii baastaad bai
3 | 3 Хариулах
Зочин [202.21.106.158] 2015/11/19
Mal
2 | 2 Хариулах
Зочин [182.160.36.187] 2015/11/18
Буунаас болж Монголчууд ялагдсан гэж ярьдаг. Зүүнгарын хаант улсын цэргүүд Буу агссан зураг байдаг. Миний бодлоор эв нэгдэгүй байдал Их Монголыг мөхөөсөн
3 | 1 Хариулах
Зочин [80.171.189.243] 2015/11/18
ene gehdee neeg ih uhaan shaardsan hereg bish. huree uusgeh nuudelchdiin dund jiriin uzegdel. niislel huree gej hurtel blaa. galt zevsegees bolj l nuudelchid yalagdsan. Odoo haaya hujaagiin hiij bgaa tuuhen sedevtei kinonii baildaaniig harah sonirholtoi. neg asuult bdag n num sumaar yaj bailddag bsan bj taarah ve. sum n duusahaar buuj tsugluuldag bsan hereg uu gedeg l sonin bna
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.68] 2015/11/18
Бид Хятадуудад ялагдаж үзээгүй л гэх юм. Юань гүрэн мөхсний дараа Мин улсад олон удаа ялагдсан шүү дээ...
12 | 1 Хариулах
Зочин [103.229.122.109] 2015/11/18
Yes. Бүр нутгийн гүндээ оруулж нийслэлээ шатаалгаж байв
14 | 0 Хариулах
Зочин [182.160.36.187] 2015/11/18
Тэхх. Нэгдсэн Цэргийн хүчгүй нэг нэгээрээ гүйж очиж ялагддаг. Мингийн үеийн Хятадад дотоодын бослого гараагүй бол Манж Өвөрмонголчууд эзлэж чадахчгүй байсан.
1 | 1 Хариулах
tuuhee sain unsh [202.72.245.46] 2015/11/19
tuuhee sain unsh 1913 ond Bogd haan uburmongolig chuluuluhuur 5 zamin tsereg gargaj hyatadtai baildaj barag tsagaan herem hursen tuuh bii shuu ter ued hyatadin tsereg hun huch bolonzevsgeer bol mongol tsergees hed dahin iluu baisan hirnee yalagdaj baisan yum shuu ertnii tuuh bish yumaa gehed sayhni tuuh ene bna mun 1947-1948 oni bariin hiliin tulgarltand gomindani hyatadad manai hiliin hedhen tsereg yaj erelheg tulaladj baisan gedgiig unshij uzeerei oid tuursin sarmagchin min
7 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2015/11/19
Hyatadad tuhain ued boslogo degdsen yun mongol mantai bsn bh
3 | 3 Хариулах
Түүх сонирхогч [202.21.112.150] 2015/11/19
1945 оны чөлөөлөх дайнд Монгол цэргүүд Жехе, Чуулалт хаалганы чиглэлд давшин чөлөөлсний дараагаар И.Сталинын тушаал нэг л хоног хоцорч ирсэн бол Бээжинд цөмрөх байлаа.
1 | 0 Хариулах
Халимаг [202.179.28.54] 2016/2/2
Цэдэнбал дарга гадаадын элчин сайд нарыг ИЖБ барьсны нь дараа хүлээн авч уулзахдаа бараг л хүн болгонд үүнийг чинь ярьдаг байлаа. Мань бага залуухан шиг, хоюулаа ороод нэг нь орчуулж нөгөөх нь тэмдэглэлийг нь хөтөлдөг байв. Плиев генералтай Жанчхүүгийн даваан дээр гараад байхад Сталинаас "телеграмм" ирсэн гэдэг юм. "Түүнийг нь аваагүй царайлаад цааш явчихсан бол өнөөгийн энэ Мао гэж байхгүй байсан юм" гэж ярьдагсан. тэгэхэд ч Хятадтай харилцаа тааруухан байсан даа... tanil@bk6ru
0 | 0 Хариулах
beatorgil [206.190.141.229] 2015/11/18
yr n bodood bsan chin uur hureh shig teneg ym bichhiin eniig bichsen hun hujaa yu ugui yu ergelzeel bn shuu
2 | 8 Хариулах
beatorgil [209.95.35.25] 2015/11/18
2 mynganii tursh baildaal ihenh den ylj bsan ch geh shig muu hujaa nart bid hezee ylagdaj bsan ym ter hudlaa shuu huuhdee
1 | 8 Хариулах
Зочин [103.57.94.31] 2015/11/18
Багшын маань хэлснээс шал тэс хөндлөн л яриад байх шиг байхын
0 | 2 Хариулах
Зочин [103.57.94.31] 2015/11/18
Энэ эрдэмтэн яг түүхээ бүрэн судалсан хүн мөн үү?
2 | 1 Хариулах
Зочин [150.129.140.126] 2015/11/18
Hehe hunnu syambi geed l olon mongol ovog aimag bugd l hyataduudad yalagdaad usdaj ugui bolson shd modun shanyu chingis hubilain uyd l manaih ih huchtei bsn gehdee end mongoliin yalagdliin neg undesiig medeegui bn ldaa ter dainii taktikdaa bish dandaa tagnuul urbagchdiin shaltgaanaad bolood yalagddag bsn
12 | 0 Хариулах
Зочин [202.126.89.170] 2015/11/18
тийм бас нэг шалтгаан нь алтан ураг хаад ноёдын заавал дагах журмыг хубилай хаан зөрчсөн шүү дээ тэр нь аливаа шашин г төрийн болгохгүй гэдэг. ямар ч хаад ноёд, өөрийн гэрээс гарахдаа аль нэг шашин шүтлэгийг төрийн хэргээс салгаж байхаар байсан...
1 | 0 Хариулах