Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсыг зорилоо

President.mn
2015 оны 11 сарын 16
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр орой мордлоо.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын Бизнес форумыг нээж үг хэлэх бөгөөд Францын хөдөө ахуй болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй уулзана.