Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний С вируст халдварын оношилгоо, эмчилгээнд хэрхэн хамрагдах вэ?

Г.Номин, iKon.mn
2015 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг энэ сарын дундуур оруулж ирэх мэдээлэл байна.

Эхний ээлжинд “Харвони” эмийг 1,600 хүнд олгох  бөгөөд 2016 оны хоёрдугаар сард 2,000 хүнд олгож, тавдугаар сар гэхэд  С вирусийн халдвартай бүх иргэнд олгохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө. 

Уг эмийг Gilead Sciences компаниас АНУ-ын зах зээлд $94,000 /нэг курс эмчилгээнийх нь үнэ/ худалдаалдаг. Харин манай улсад Харвони эмийг нэг сарын $400 буюу нэг курс эмчилгээний эмийг $1,200 үнэтэйгээр нийлүүлэх болсон бөгөөд эмийн албан ёсны борлуулагчаар "Омбол" ХХК ажиллаж байгаа. 


Ингээд та бүхэнд элэгний С вируст халдварын оношилгоо, эмчилгээнд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг хүргэе.

НЭГДҮГЭЭР АЛХАМ

Өрх, сумын Эрүүл мэндийн төвд хандаж зөвлөгөө мэдээлэл авна.

ХОЁРДУГААР АЛХАМ

ХӨСҮТ, Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж, сургалтад хамрагдсан халдвартын болон дотрын эмчид үзүүлэн элэгний үйл ажиллагаа тогтоох шинжилгээ хийлгэнэ.

ГУРАВДУГААР АЛХАМ

Эмч таныг Хепатит С вирусээ тоолуулах шаардалагатай гэж үзвэл доорх 10 лабораторид хандаж шинжилгээ хийлгэнэ.

  1. "Грандмед" эмнэлэг, 
  2. "Интермед" эмнэлэг, 
  3. "Гялс" анагаах ухааны төв, 
  4. "Хаппи веритас" лаборатори, 
  5. "Сонгдо" эмнэлэг, 
  6. Элэгний төвийн лаборатори, 
  7. "Мед-Аналитик" лаборатори, 
  8. "Онкоген" лаборатори, 
  9. "Стандлаб" лаборатори, 
  10. "Итгэл" эрүүл мэндийн төв

Бусад дагалдах шинжилгээг төрийн болон хувийн хэвшлийн лабораторид өгнө.

ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ

Шинжилгээний үр дүнг халдвартын болон дотрын эмчид үзүүлж, эмч элэгний гэмтлийн/хатуурлын/ зэргээр өвчтөнүүдийг ангилан эхний ээлжинд эмчилгээнд хамрагдах шаардалагатай иргэдийн жорыг цахимаар эрх бүхий эмийн сан руу илгээнэ.

ТАВДУГААР АЛХАМ 

Эмч таныг нэн түрүүнд хэрэглэх шаардлагатай, таны элэгний гэмтлийн зэрэг өндөр гарсан тохиолдолд та эмчийн бичиж өгсөн жорын дагуу доорх эмийн сангуудаас очиж эмээ авна. /Уусан эмнийхээ хайрцгийг эмийн санд буцааж өгөх ёстой учир хаяхгүй байхыг анхаарна уу/

Та эмчилгээнд хамрагдах хугацаандаа тогтмол эмчин хяналтад байж, заасан хугацаанд Хепатит С вирус тоолох шинжилгээнд хамрагдана.

ХАРВОНИ ЭМИЙГ ТҮГЭЭХ ЭМИЙН САНГУУД:

Эмийн сангийн нэр

Хаяг

Хариуцсан хүн

Утасны дугаар

1

Монфа эмийн сан

БЗД Улсын төв 2 эмнэлгийн байр

Т.Төгсжаргал

99090926

2

Интерфарм эмийн сан

БЗД 18 хороо Болор төв

П. Оюунбаатар

99086779

3

Календула эмийн сан

БЗД 18 хороо Дандарбаатарын гудамж Дархан детект эмнэлгийн байр

Б.Мөнхдэлгэр

99090732

4

Нахиа намуун эмийн сан

Баянзүрх дүүрэг, ЭКО байр, Баянмонгол хороолол, 416-16

Л. Ундрахмөрөн

99141080

5

Үнээн рашаан эмийн сан

Баянгол дүүрэг 17 хороо саруул дэнж хороолол 406 байр

Д.Саранчимэг

77306800

6

Гашуунбулаг эмийн сан

Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол 15-1

Ж. Оюуннаран

99638814

7

Түвшин тун эмийн сан

Налайх дүүргийн эмнэлэг амбулаторид

Гандолгор

99319192

8

Анбарай эмийн сан

СБД 7 хороо 11 хороолол 8 байр

Х.Лхагвасүрэн

96686094

9

Хонхлой эмийн сан

СХД 13 хороо 9 байр

Ц.Тунгалаг

99085675

10

Төхөм эмийн сан

ЧД 1 хороо 35-р байр, 87

Д.Болормаа

99169555

11

ОТЭСО эмийн сан

Чингэлтэй дүүрэг, ЭМН-ийн дэргэд

Оюуннэмэх

99098932

12

Интермед эмнэлгийн дотуур эмийн сан

Интермед эмнэлгийн байр

Л.Туяа

88008660

13

Грандмед эмнэлгийн эмийн сан

Грандмед эмнэлгийн байр

Пүрэвсүрэн

88104546

14

Бүтээгч плазма сант эмийн сан

Шастины нэрэмжит 3 төв эмнэлгийн байрны эсрэг талд

О. Цэцэгмаа

91093223

15

Ухаа булаг эмийн сан

Багануур дүүрэг

Д. Алимаа

99093379

16

Өлзийдэн эмийн сан

УНТЭ-ийн байр, 1-р давхарт

А. Эрдэнэцэцэг

99023396

17

Цэгэма эмийн сан

Хан уул дүүрэг 2 хороо

Цэрмаа

91919070

18

Өлзий амгалан

Дархан уул аймаг, НЭ-ийн байранд

Н.Энхцэцэг

99372148

19

Ахмадын эмийн сан

Сэлэнгэ аймаг, Орхон сум, 6-р баг

Б. Эрдэнэбилэг

99029248

20

Болд трейд

Төв аймаг, Зуун мод Номт баг Худалдааны гудамж

Б. Энхтуяа

88008236

21

Цогт Итгэл

Орхон аймаг, Баян-Өндөр сум 2 микро 25

Д.Бүжинлхам

99035169

22

Бамбай эмийн сан

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг, 5-1-89

Ж.Байгалмаа

99351660