ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Erdene Resource Development"-ийн ханш 15.38 хувиар өслөө

WWW.GAULI.MN
2015 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Erdene Resource Development" компани “Алтан нар” төслийн “Дисковери” бүсэд хийсэн өрөмдлөгийн үр дүнг зарлажээ. Энэхүү үр дүн нь тус бүсэд өндөр эрдэсжилттэй, газрын гадаргатай ойрхон нөөц байгааг дахин баталлаа. Мөн ил байдлаар олборлолт хийх боломжийг улам нэмэгдүүлсэн байна. Энэ удаагийн үр дүн нь 2015 оны эхний улиралд хийсэн өрөмдлөгийн үр дүнгийн үргэлжлэл юм.

Өрөмдлөгийн үр дүнд 38 метрт 2.8 гр/тн алтны илэрц, үүнд 9 метрийн өргөнтэй 9.2 гр/тн алтны илэрц багтаж байгаа бол 53 метрийн өргөнтэй 2.0 гр/тн илэрц, үүнд 5.8 метрийн өргөнтэй 7.0 гр/тн илэрц багтжээ.

“Дисковери Өмнөд” бүсийн эрдэсжилт гүн рүүгээ дахин нэмэгдэх боломжтой бол “Дисковери Хойд” бүсэд 22 метрийн өргөнтэй 2.8 гр/тн илэрц газрын гадаргаас 40 метрийн гүнд оршиж байгаа юм. Уг мэдээ зах зээлд цацагдсанаар ханш 15.38 хувиар өслөө


Erdene Resource Development-ийн тухай
Салбар: Уул уурхай
Бирж: Канад
Симбол: ERD
Хувьцааны тоо: 97.277 сая ширхэг
Хаалтын ханш: 0.5
 
Компани нь Канадад байгуулагдсан Монголд дөрвөн ашигт малтмалын лиценз эзэмшдэг, ашигт малтмалын орд худалдан авалт, хайгуул, хөгжүүлэлт хийдэг. Монголд хэрэгжүүлж буй гол төсөл нь Алтан нар алтны төсөл. Уг алтны ордыг 2011 оны дунд үед компанийн геологичид илрүүлсэн бөгөөд өнөөг хүртэл хайгуул хийж байна.

Орд нь Монголын баруун өмнөд хэсэгт байрлах Tian Shan зэс-алтны бүсэд багтдаг. Уг бүсэд Оюутолгой орд мөн багтдаг байна.  Хятадын Сэкэ хотоос 250 км-т байрладаг. Нийтдээ 5.6*1.6км үргэлжлэх эрдэсэжсэн корридорт одоогийн байдлаар 18 эрдэсжилтийн цэг байгааг тогтоосон бөгөөд үүнээс Discovery Zone, Union North хэсэгт нарийвчилсан хайгуулыг хийсээр байгаа юм.  

2015 оны хоёрдугаар сард NI43-101 стандартын дагуу Алтан нар ордын эрдэсжилт бүхий Discovery Zone ба Union North цэгийн нөөцийг тогтооход  6.5 сая тн бодитой,  5.5 сая тн таамаг хүдрийн нөөц буюу 147,000 унц алтны бодитой нөөц, 102,000 унц алтны таамаг нөөцийг тогтоожээ.

Эх сурвалж: www.juniorminingnetwork.com 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг