• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Montblanc Sartorial савхин эдлэлийн шинэ коллекц гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 10 сарын 13
Сурталчилгаа

Тансаг, нарийн хийцтэй, олон талаар хэрэглэгдэж болох Sartorial савхин эдлэлийн коллекцийг орчин үеийн аялагчийн төгс дагуул гэж тодорхойлж болно.

Montblanc Sartorial савхин эдлэлийн коллекц нь тив алгасан ажлаар явах, найзтайгаа аль нэг хотыг зорих, гэр бүлтэйгээ амралтаараа аялах аль ч тохиолдолд орчин цагийн аялагчийн бүхий л хэрэгцээнд нийцэхээр бүтээгджээ.

Саффиано арьсыг хэрэглэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 1926 оноос эхтэй ч энэ удаад орчин үеийн хэлбэр, хэрэглээнд нийцүүлэн хийгджээ. Үүний үр дүнд орчин үеийн энгийн загвар бизнес аялал, аялал зугаалга алинд ч тохирох том, жижиг хэмжээтэй өргөн сонголт бүхий төгс бүтээгдэхүүн танд хүрч байна. 

Аялалын чемоданыг л авч үзэхэд хар болон хөх өнгөтэй, саффианл хээтэй тугалын арьсаар хийгдсэн байх ба зай сайтай гол хэсгээс гадна салгаж авч болдог 3 тасалгаа, цамцанд зориулсан хэсэг, урд нүүрэнд таблет, зөөврийн компьютерт зориулсан хамгаалалттай тээвэрлэх хэсэгтэй. Арын хэсэгт аялагчийн бичиг баримтанд зориулагдсан цахилгаантай хэсэгтэй ба гар нь 3 янзын уртаар сунадаг, чирж явж удирдахад хялбар байхаар дугуй нь эргэлт сайтай.

 

 

Аялалын чемодантай хамт хослон хэрэглэгдэхээр цүнх болох жижиг арьсан эдлэлүүд хар, хүрэн, саарал, хөх, гүн улаан өнгөний сонголттой. Хэрэглээг хялбаржуулах зорилгоор цүнхэнд 3 ширхэг үзэг, гар утас, нэрийн хуудасны тасалгаа хийгдсэн.

Гар цүнх нь аялалын чемоданы дээр авч явах зориулалтаар хийгдсэн ба нэг онцгой тал нь цүнхээ хэрэглэхгүй үед хавтгай болгон чемоданд бага зай эзлэхээр хийж болохоор хийгдсэн тусгай суурьтай.

 
 

 

Том болон жижиг цүнх нь гарт эвтэйхэн бариул, үзэг, утсанд зориулсан тасалгаатайгаар хийгдсэн нь цүнхийг эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай болгосон. Ахуйн зүйлс, гоо сайхны хэрэгслийн цүнхнээс гадна албархаг хэв загвар бүхий үүрдэг жижиг цүнхнүүдийн сонголт бас бий.  

Эдгээрээс гадна түрийвч, нэрийн хуудас, паспортын гэр, ачааны зүүлт, түлхүүрийн оосор зэрэг нь орчин үеийн чөлөөт аялагчдын зайлшгүй хэрэгцээнд бүрэн нийцнэ. Нэг үзэг, хоёр үзэг, Montblanc Моцарт үзэг зэрэгт зориулан үзэгний сав 3 өөр хэмжээтэй, цахилгаантайгаар хийгдсэн.

 

 

Ямар ч зорилгоор, хаашаа ч, хичнээн хугацаагаар аялж байгаагаас үл хамааран Montblanc Sartorial савхин эдлэл таны аялалын төгс хамрагч байх болно.

Montblanc Sartorial коллекцтэй танилцахыг хүсвэл Сэнтрал Тауэр 210 тоотод байрлах албан ёсны салбарыг зориорой.

Утас: 11-320062

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.