Өнөөдөр Монголбанк Канадын Үндэсний Банкийг ХасБанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олголоо гэж ХасБанкнаас мэдээлэв.
Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж байгаа анхны хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн зөвшөөрөх ёстой. Канадын Үндэсний Банк нь охин компаниудын хамт Канадын санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг тэргүүний корпорациудын нэг юм. 20 мянга гаруй ажиллагсадтай энэ банк 2.4 сая иргэд, харилцагчдад өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. ХасБанк нь санхүүгийн иж бүрэн үйлчилгээг тэгш байдлаар хүргэх зорилготой ТСН-ийн хамгийн том охин компани бөгөөд Монголын арилжааны дөрөв дахь том банк юм. ХасБанк, ТСН-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.xacbank.mn, www.tengerfinancialgroup.com вэб сайтаар зочилно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|