Таны хүүхэд хөхөндөө нэг л цадахгүй байна уу? Тэгвэл танд доорхи мэдээллийг хүргэж байна.
Төрсний дараа хүүхдийг хөхөөр хооллох нь нярайд хамгийн сайн эхлэл байдаг. Хүүхдэд хамгийн сайн хоол нь эхийн сүү бөгөөд дөнгөж төрсөн хүүхдэд шаардлагатай бүхий л эрдэс, шим тэжээлийг хөхний сүү л өгөх боломжтой. Эхийн сүү нь маш чухал ач холбогдолтой бөгөөд тэжээллэг чанартай байдаг.
Эхийн сүү нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд шаардлагатай бүхий л шимт бодисыг агуулсан ба халдвараас хамгаалж дархлааг тэтгэж байдаг. Эхийн сүүгээр боожсон хүүхэд суулгалт өвчнөөр 14.2 дахин, амьсгалын цочмог халдвараар 3.6 дахин бага өвчилдөг. Эхийн сүү харшлаас хамгаална, оюуны чадавхийг дээшлүүлнэ. Эхийн сүү нь артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчин, элэгний өвчин болон хавдраас сэргийлнэ. Хүүхдийн шүд, эрүү зөв хөгжих, хэл ярианы хөгжил сайжрах, дунд чихний үрэвслээс сэргийлэх зэрэг маш олон ач холбогдолтой.
Амаржаад сүү ороогүй, сүү багатай эсвэл сүү нь татарсан ижий нарт энхрий жаахан үр нь өлсөөд уйлах хамгийн хэцүү байдаг билээ. Гэхдээ зарим нэг шалтгааны улмаас хөхөөр хооллохоо цөөлөх, болих эсвэл бүүр хөхүүлэхгүй байх нөхцөл үүсдэг.
Жишээ нь: Зарим эх өвчний улмаас эсвэл эмийн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй болдог.
Хөхөөр хооллохоос татгалзах бас нэг шалтгаан нь хөхний толгой нь амаран хагарах, хүүхдээ хөхүүлж байх явцад нуруу нь хөших. Дутуу төрсөн нярай хүүхэд ихэвчлэн хөхөө сорж хооллож чаддаггүй, зарим хүүхэд эхийн сүүгээр дангаар хооллоход хангалттай өсөж бойждоггүй. Хүүхдээ үлдээж гадагш явах эсвэл ажилдаа эргэж орох зэрэг өөр бусад шалтгаанаар хөхөөр хооллохоо зогсоох зайлшгүй шаардлага гардаг. Уг нь өөрөө хөхөөрөө хоолломоор байдаг гэвч тэнхэрч амжаагүйгээс сүү муутай болохоор нэмэлтээр сүү өгөхөөс аргагүй байдалд хүрдэг.
Энэ үед “Малютка” сүүн тэжээл эхийн сүүний бүтэц, найрлага нь хамгийн ойр юм байна. Тийм учраас ээж нар хамгийн түрүүнд “Малютка”-г сонгодог болжээ. Мөн амархан уусч найрдаг, хүүхэд өлсөөд сандаргаж байгаа үед цаг хугацаа авдаггүй дорхноо бэлэн болдог нь тэдэнд ихэд таалагдаж байгаа ажээ.
Ямартай ч Европ стандартын сүү гэдэг нь өөрөө эхний том баталгаа болж таарна.
Данон группийн охин компани болох Нутришиа компанийн “Малютка 1, Малютка 2, Малютка 3”-ийг мэргэжлийн хүмүүс хэрхэн дүгнэж байгаа вэ.
Европын №1 сүү “Nutricia”-г үйлдвэрлэдэг үйлдвэрийнх гэдэг нь анхаарал татах нь мэдээж. Мэргэжлийн хүмүүс энэ бүтээгдэхүүн нь өвчин эмгэг үүсгэгч микро биет болон хорт бодисууд агуулаагүй гэдгийг юуны өмнө үнэлэн сайшааж байгаа ажээ. Мөн найрлагад нь сахароз илрээгүй учраас хамгийн аюулгүй бүтээгдэхүүн гэдгийг нь онцолж байна. Түүнээс гадна амт сайн, найруулахдаа тасалгааны хэмд байгаа усанд амархан уусдаг нь уг бүтээгдэхүүний давуу чанарт тооцогдож байна. Учир нь зарим ижил төрлийн бүтээгдэхүүнийг халуун бүлээн усанд найруулах шаардлагатай байдаг бөгөөд өндөр хэмтэй усанд сүүн тэжээлийн амин дэм алдагдах асуудал гардаг. Тиймээс энэ давуу чанарыг нь эрдэмтэн шинжээчид онцолдог юм байна.
Мөн эрүүл ахуй талаасаа төдийгүй хэрэглэгчдийн хэрэглээг ухаалагаар шийдсэн гэгддэг ажээ.
Учир нь нэг савтай сүүг задалчихдаг, гурван долоо хоногийн хугацаанд хэрэглэж дуусах хэрэгтэй болдог. Харин бага сартай, эсвэл ээжийнхээ сүүний хажуугаар нэмэлтээр сүү уудаг хүүхдүүдэд задалсан нь дуусдаггүй “шаталт” үүсэх нь бий.
Харин “Малютка” 350 грамаар хатуу цаасан баглаа боодолтой савлагдсан байдаг нь дээрх хэрэгцээг бүрэн хангадаг юм байна. Шинэ “Малютка”-гийн сав баглаа боодлыг анзаарч нэг хараарай. Аз жаргал, дулаан мэдрэмжийг төрүүлсэн улбар шар, цэвэр ариун, гэнэн цагааныг бэлгэдсэн сүүн, эрч хүч амьдрах чадварыг илтгэсэн улаан өнгө нь анхаарал өөрийн эрхгүй татаж буй.
Тэр дундаа том, жижиг зүрх нь эх, хүүхдийн зөөлөн тэврэлтийг мэдрүүлдэг.
Хоёр зүрх нэгэн зэрэг цохилохыг хайр гэдэг билээ. Хайртай үрдээ хамгийн чанартай, хамгийн сайн “Малютка” сүүн тэжээл сонгохоо битгий мартаарай.