Залуучуудыг ойлгож, дэмжээд өгвөл тэд чөлөөт цагаа дуртай зүйлдээ зориулж зөв хүмүүжиж чадна гэдгийг баталсан өсвөр насныхан бол “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон Б.Тэмүүлэн М.Халиун хоёр байлаа. Тэд найзууд гэнэ.
Гэхдээ тэднийг бүжиг холбож өгчээ. Өнөө цагийн зарим залуучууд зорилго тэмүүлэлгүй интернетээр дэмий сэлгүүцэх болсон ч энэ мэт үлгэр дуурайл болох залуучууд байгаа нь сайн хэрэг. Ганцхан тэд ч биш бид ч бас өсвөр насныханд зааж зөвлөж урам хайрлаж тэднийг өөрсдийгөө олоход туслах хэрэгтэй юм шиг санагдсан шүү.
Мөн Б.Тэмүүлэн, М.Халиун нарын тухай онцлох нэг зүйл бол яах аргагүй тэдний үзүүлбэрийн гүйцэтгэл юм. Тэд үнэхээр л солиотой гоё бүжигчид байж чадсан. Тэдэнд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|