• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгэ: “Энэ Баянсэлэнгэ Энхбаяраас хэзээ ч урвахгүй юм байна” гээд ойлгочих

Д.Түвшин
2015 оны 10 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Барилга хот байгуулалтын сайдаар томилогдоод сар хүрээгүй байгаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Таныг МАХН-ын дарга Н. Энхбаярын “хавчуурга”-ны хүн гээд байна. Өнөөдөр та Барилга хот байгуулалтын сайд болчихлоо. Одоо хүртэл Н.Энхбаярын оймс, тэлээнд хавчуулагдаад л яваа юм уу?

-Яг үнэндээ наад ярианаас чинь залхаж байна. Ингэж яриад байгаа товарищууд эхлээд над шиг эр зориг гаргаад, над шиг амьдрах гээд үз гэж зөвлөе. Ихэнх нь чадахгүй, худалч хуурамч, хулгайч нөхөд байгаа. Би амьдрал туулсан. Гэхдээ хэзээ ч анд нөхрөө худалдаж, хог новш болж яваагүй. Гэхдээ би та нарыг хаяхгүй. Ингээд л гүйцээ. 

-Таныг Н.Энхбаярын тэлээнд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн гэдэг?

-Ер нь эхлээд Н.Энхбаяр гэдэг хүн хэн бэ гэдгийг жаахан бацаанууд түүхээс уншчих хэрэгтэй. Дараа нь надтай ярь. Монгол Улсын өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль гээд байгаа юмнуудтай маргах гэж байгаа бол хүрээд ир. Би 2003 онд Цагдаагийн академи төгссөн хуульч хүн.

Тэлээ энэ тэр ярьвал би Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийг дэмжиж, хамгаалж улстөрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоо, хойшид ч явуулна. Ерөнхийдөө “Энэ Баянсэлэнгэ Энхбаяраас хэзээ ч урвахгүй юм байна” гээд ойлгочихож болно. 

-Та УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр нэлээн чанга үг хэлсэн. Энэ нь МАХН-ын даалгавар байв уу?

-Өөрийн тань асуултын үндсэн утгыг ойлгож байна. Би амьдралдаа шударга байх, хэлсэн үгэндээ эзэн байх гэсэн л зарчим баримталдаг хүн. Хүний амьдрал богинохон. Би хэнбугайгаас ч айж эмээхгүй. Миний үг бол миний л үг.

-Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 сая төгрөгийг Үндсэн хуулийн цэцэд өгөх шийдвэр гаргачихлаа. Харин та нэлээн эсэргүүцсэн? 

-Ц.Нямдорж гуай Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг болж байгаа юм байна. Тиймээс ажлын хэсэг байгуулъя гэж тодорхой хэлсэн. Өнөөдөр би УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байгаадаа гол нь биш. Хамгийн гол нь би ард түмнийхээ л төлөөлөл болно, байх ч болно.

Томилогдоод ганц сар болсон гэж намайг мэрж байхаасаа илүү, энэ салбарт 20 жил юу хийсэн бэ гэдгээ эхлээд харах хэрэгтэй байх. Хулгайч луйварчдыг өршөөдөг, хамгаалдаг Ерөнхийлөгч гэж нөхөр бидэнд хэрэггүй. 

-Та их зоригтой ярих юм?

-Би төрийн хуулиар хамгаалагдсан хүн. Өнөөдрийг хүртэл наслахдаа худлаа ярьж, хулгай хийгээгүй. Намайг мэдэх хүмүүс цаагуур чинь дүүрэн байгаа. Зангадын Баянсэлэнгэ хэн байсан, тэр хэвээрээ л байгаа. Надад нууж хаах, бултаж зугтууулах юу ч байхгүй. Энэ талаараа би эрх чөлөөтэй хүн.

Би хэнээс ч хараат бус. Н.Энхбаяр даргыг би байтугай Монголын нийгэм үнэлнэ, үгүйлнэ, өмгөөлнө. Энэ агуу хүнтэй нэг цаг үед амьдарч, өөрийнхөө хэмжээнд улстөр хийж байгаадаа би бахархана, миний үр удам ч бахархана. Би даргыгаа хайрлана, хамгаална яагаад болохгүй гэж.

-Саяхан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн ярилцлагандаа “2012 оны гишүүдээс хамгийн их төлөвшиж, улстөрчийн намба сууж байгаа нь Баянсэлэнгэ” гэсэн байна лээ? 

-Би амьдралынхаа талыг насаллаа. Бурхан аав минь байсан. Ээж минь, үр хүүхэд, хань ижил минь дэргэд байна. Хүнд өөр юу хэрэгтэй гэж.

Монголын төрд заавал байх ёстой егзөр хуульч, за бас хэрүүлч гэж би Нямдорж гуайг үнэлдэг. За даа, би байтугай ард нийт, Монголын улстөр үнэлчихсэн байх даа. Надад, УИХ-д тэр хүний зангаргатай шулуухан үнэн үг хэрэгтэй. Бидэнд маш их нөмөр нөөлөг, дэмжлэг болдог хүн. Хааяа бид хоёр зад хэрэлддэг. Харин дараа нь аав шиг минь л байдаг. Энэ хүн, энэ байтугай парламентад хэрэгтэй.

-Хэ хэ. Та хоёр саяхан нэлээн шүрүүхэн үзэлцэж байсансан? 

-Хэвлэл мэдээлэл мэдээж хүчтэй салбар. Гэхдээ болоод өнгөрсөн асуудлыг дэвэргэж, тэртэй тэргүй бухимдалтай байгаа нийгэмд илүү их шуугиан тарьж, сенсааци үүсгээд хэрэггүй л гэж хэлэх байна. Би Нямдорж гуайтай үзэлцдэггүй, Ерөнхий том раммтай нь л ярьдаг.

-Том рамм ярьсаар 25 жил боллоо. Та нарт ялгагдах үнэт зүйл байдаг юм уу?

-Маш зөв асуулт. Бид, МАХН яг л энэ асуудлаар ярьдаг. Бид худлаа ярихгүй, хулгай луйвар хийгээгүй. 2016 оны сонгуульд орохдоо Ховдоос Дорнод хүрэх төмөр зам тавъя, Тавантолгойг нийт ард түмнийхээ өмч болгоё гэх мэт зорилт л дэвшүүлж байгаа. Эдгээр нь тухайн салбарын эрдэмтэн мэргэдээр зөвшөөрөгдсөн, тандалт судалгаа нь хийгдсэн ажил. Бид эрх баригчид шиг, МАН шиг худлаа амлаж, хоосон улстөр хийгээгүй.

-Хэдэн сарын өмнө уулзаж байсан УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ, өнөөдөр уулзаж байгаа сайд Баянсэлэнгэ хоёр их өөр санагдаад байна. Та их зоригтой болжээ?

-Хэ хэ. Өөрийн тань зүгээс ирэх ийм асуултыг хүлээгээд л суусан. Намайг янз бүрээр өөрчилсөн дөө. Маргааш ч та бид хоёрын ярианы дараа над руу ирэх дайралт, гүтгэлэг, доромжлолыг би бараг мэдэж л байна. Дайр, доромжил, гүтгэ. Гэхдээ энэ нь миний зоригийг мохоож, энэ төрд дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг хязгаарлана гэсэн үг биш. Баянсэлэнгэ хэн байсан тэр хэвээрээ л байгаа.

-Гэхдээ л гудамжны тэмцэгч Баянсэлэнгэ өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд болсонд олон хүн эвгүйцдэг?

-За яах вэ дээ, хангалттай сонсож, хангалттай доромжлууллаа. Гэхдээ тэр их сүрхий доромжлоод байгаа хүмүүс надтай зэрэгцээд над шиг тэмцэл хийгээд, над шиг тууштай байж чадах уу л гэж асуумаар байна. Энэ үгээрээ би өөрийгөө 100 хувь улстөрч, нийгмийн хэрэгцээг хангаад яваа төрийн түшээ гэж хэлэхгүй.

-Ер нь тэгээд өнөөдөр Монголд 100 хувь улстөрч гэж таныхаар байна уу?

-Байхгүй. Ерөнхийлөгч нь хүртэл ийм өрөвдөлтэй юм яриад, тулга тойрсон улстөр хийгээд явж байхад ямар ч боломжгүй зүйл.

-За тэгвэл 2016 оны сонгуульд МАХН олонх болоод, Засгийн газраа дангаараа байгуулдаг юм байж гэж бодъё. Тэгвэл та нар юу хийх юм бэ дээ?

-Энэ том асуудлыг би ганцаараа ярьдаг юм биш. Харин МАХН-ын баримталж байгаа үндсэн зарчим бол энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагт, гуравхан сая хүн үнэхээр эрх чөлөөтэй, тааваараа амьдрах ёстой, амьдруулах ч ёстой гэдэг л байгаа юм. Бодлого боловсруулах бол ярих, дүгнэх юмнууд байгаа шүү.

-Уг нь тантай нэг их албан бус, чөлөөтэй ярилцлага хийчих гэсэн юмсан?

-Яагаад болохгүй гэж. Одоо та бид ч гэсэн чөлөөтэй л ярилцаад сууж байна. Намайг янз бүрээр муулж, хардаж сэрдэж байдаг. Хамгийн гол нь би зоригтой байсан, шагналаа хүртсэн, хойшид бид ялна гээд л ойлгочих. Би Элбэгдорж шиг новширч, эргэж буцдаг амьтан биш.
Би даргыгаа хайрлана, хамгаална яагаад болохгүй гэж.

-За баярлалаа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Hoorhii [45.56.150.108] 2015/10/6
Durdee bur itgechihej. ail ger bolj toglono gedeg shig yum l bolj baina.
0 | 0 Хариулах
Me [108.49.185.224] 2015/10/6
bayanselengiin huvid buruu yum alga, ugaasaa ene huniig ard tumen songoogui, enhbayar ni l gargasan, tegeheer ter huniihee tuluu l zutgene gej bna, zuv shte, hen hoolond hurgesen hunee nulimaad suuj bhav dee, yadaj l teriig ni buruutgaj bolomgui bna. Harin ardiinhaa tuluu zutgeegui ardiin elch ahij songogdohgui bh l gej naidaya. Bayartai bayanselenge.
0 | 0 Хариулах
zozo [141.70.81.148] 2015/10/6
ene avgai odoo bolimoor yum .Enkhbayariig yu gej bodoov.hezee negen udur ooriigoo medeed icheh bailgui dee.said boloh haach bsan tuuhii bna do...
0 | 0 Хариулах
batmunkh [122.201.21.204] 2015/10/5
mongol humuus etseg ehgui unchun huuhduud shig hetsuul bainadaa bi hyatad gurend haraar ajillaad ariljaa hiigeed yabj baihdaa yanadaa mongol oron mini irgedee hezee amar jimer amidruulah yam boldoo hunii nutagt ingejch yabah gej dee tur zasag yrunhiilegch saitai bol bid iim zolbin amidralaar har guren hesej nohoin gulug shig ybahguidee gej ih boddog ter muusain hyataduudl gena ubur mongolchuud yamar saihan hangalt baidag geech bur bid shig aisan hulgana iish tiish haraij baigaa shig baidaggui labduun saihanl baidag huuli saitai huulia zurchihgui bol ymar amgalan geech harin bid bol hun muu helj huulai zurchij ar hudragaarni sulbej hudal huurmag bol saihan yabdag nam dagaj salbgnabal jaahan bayn bainauudaa yaj amidrah be mongol orondoo sainah mur buten amidarmaar baina getel tur zasag negl bish yamarch itgel alga gants ohinoo abaad hariin gurend nugaa sanan uilj amidarhaasdaa mongolchuud mini ijii aabtai sain aabtai saihan eejtei asraltai ahtai enereltei egchtei boloh udur ireh baihd
0 | 0 Хариулах
zochin [182.160.33.84] 2015/10/5
Enheed ymar aimr durlaa ve brg uhvel hamt uhn gd bm shdee
0 | 0 Хариулах
Зочин [62.202.3.247] 2015/10/5
Ta Enhbayariin geriin uilchlegch bish, Mongoliin ard tumend uilchlene gej garsanaa medehuu Bayanselenge guai? Yarij baigaa, hiij baigaa yumsiig chini harval eruusuu tiim oilgoltgui hun yum bn l daa.
0 | 0 Хариулах
Зочин [62.202.3.247] 2015/10/5
Nemeed helchihye: Enhbayartaa tiim ih hairtai, durtaim bol naad hundee l uilchil, parliamentiin gishuu gedeg Mongol ulsiin erh ashgiin tuluu l zutgeh estoi baidgiin. Mongol ulsiin erh ashig gedeg bol, gants neg baitugai, heseg buleg humuusiin ch erh ashig bish, gans odoo baigaa 3 saya orhcim hun amiin ch ashig sonihrol bish yum. Ene bugd niilj togtsolj baij, zuvhun odoogiin heden hunii ideh hool bish, ur hoich ireedui, uls ornii ireedui tootsogdoj baij unuudriin Mongol ulsiin erh ashigiin asuudal todorhoilogddog yum. Iim nuhduud turiin tolgoid baihad ene uls yaj ch hugjih, uudtei yavah arga alga.
0 | 0 Хариулах
Zochin [45.56.150.108] 2015/10/6
Zutgii gevch chadvar,bolovsrol, uhaan alga ene hund. Dargiinhaa bogsiig doloono tegeed l boloo
0 | 0 Хариулах
Зочин [202.131.235.74] 2015/10/5
Ер нь эргээд харахад Элбэгдоржийн төр барих үед л улс орон хямраад хамаг юм бүрхэг байх юм тийм биш байна гэж үү. Ард түмний дундаас гарсан зовлон жаргалыг ядаж мэднэ шүү дээ Элит гаралтай дээдэс том хүмүүс чинь бидний яаж амьдарч байгааг мэдэхгүй шүү дээ том том ярихаас цаашгүй би л хувьдаа улс төрд ийм хүчтэй үг хэлж тууштай байж чанга дугардаг эмэгтэй гишүүнийг нэг ч удаа хараагүй юм байна. Ихийг хийж бүтээнэ чадна гэж итгэж байна
1 | 0 Хариулах
candy crash [202.131.225.20] 2015/10/5
candy crash
2 | 0 Хариулах
Manlai [119.40.102.106] 2015/10/5
emegnelel....
0 | 0 Хариулах
zochin [121.88.216.27] 2015/10/5
ene huniig muulaad bgaa humuus yag ynendee bol ataarhaj yheh gej bgaa humuus ch dee
1 | 1 Хариулах
Зочин [93.232.233.104] 2015/10/5
Haltar enhbayarin teleenii huuhen
1 | 0 Хариулах
Зочин [112.72.8.234] 2015/10/5
EE CHAAVAS DAA YOOY
0 | 0 Хариулах
Зочин [124.158.94.35] 2015/10/5
Монгол улс чинь феодалын улс болж байгаа юм байна. Хамжлага ардтай, түүнийгээ нохойд барих модоор ашигладаг. Бас бүгдээрээ хулгайч байж өөрийгөө шударга ариуныгаа бүр гайхаж ярина.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.26.171] 2015/10/5
БӨӨГС ДОЛООООГЧ АВГАЙ ASS LICKER NASTY CHICK
1 | 0 Хариулах
Энхээ [182.160.34.81] 2015/10/5
Элбэгээ бол гарч ирсэнээрээ ард түмэнгээ өрөнд л оруулж л орхилоо доо, наад захын асуудлыг ойлгохгүй байж манайхан ингэж туйлшрах юу байнаа, Ху нам ядаж л их өрнөөс ард түмнээ салгасан шүү дээ, ер нь Баянсэлэнгэ гишүүний зарим үг ортойн ч ортой байна, 3сая иргэн нь 0,5 га газар л оногдож байна шүү дээ.. тэгээд дээрээс нь өрөнд ороод бөөн татвар зээл ард түмнийнх нь толгой дээр буучихсан, АН ингэж засаг барих юм бол, бид туйлдаа хүрэх юм байх даа
2 | 0 Хариулах
Zochin [103.229.121.158] 2015/10/5
Huurhii zailuul yaana daa.....
4 | 0 Хариулах
Oko [103.23.51.3] 2015/10/5
Hoorhii hoorhii... Yamaar ch yumbe dee
1 | 0 Хариулах
bg [103.194.176.4] 2015/10/5
чи урвахгүй гэхэд цаад Энхбаяр чинь урвандаа
1 | 0 Хариулах
zochin [202.70.34.114] 2015/10/5
yaritslagaas avah yum alga
0 | 0 Хариулах
Зочин [202.131.231.26] 2015/10/5
Eviidee, ih hurliin gishuun, said hun gehed jiriin amidraltai nadaas ch orovdoltei sanagdaj baina. Yaay daa baiz. iim humuus tolgoi deer baihad ene Mongol orond chin yaj amidrah yum be. Bushuuhan neg tiishee yavah mini tsu tsu tsu...Hairan saihan Mongol uls mini :(
1 | 1 Хариулах
Зочин [202.21.113.22] 2015/10/5
Чадахгүй бол амиа бодоод, чадах бол улсаа бодоод дуртай газраа амьдар даа. Монголын заяа их шүү. Бүх юм сайхан болно.
0 | 1 Хариулах
Zochin [45.56.150.108] 2015/10/6
Iimerhuu yumnuud turd baihaar unendee Mongoliin zaya chini gutaad baina sh dee, cham metiin holsnii garuudiig oroltsuulaad
0 | 0 Хариулах
Зочин [202.70.42.26] 2015/10/5
ha haaa elgiin avakhiim aa buur durdee orchij
0 | 0 Хариулах
Zochin [103.26.194.167] 2015/10/5
Тэнэг хун тэнгэрээс ах гэдэг
3 | 0 Хариулах
Зочин [103.9.91.66] 2015/10/5
Eh ornii tuluu yum hiiye gej bgaa bol enhbayraas tatgalz.. uuriin yariad bga zarchimaa barimtlay gej bga bol eh ornoso urvah ni dee enhbar ulsad sain yum avch irhgui eruuleer bod ireh 16 ond garch irne gevel ard ni ushuu avalt l hiih bolno bur ih holion bantan odoo bgaa holion bantang yaaydaa gej bhda
0 | 0 Хариулах
Зочин [202.180.218.8] 2015/10/5
Yana daa
2 | 0 Хариулах
Зочин [112.72.13.198] 2015/10/5
Oims heveeree l baih bolno. Tehdee Baatsanhvvgees bol tohoi iluu l de. hunii nohoid baridag mod bolj chatsaga tsarialj yavahgui zuvhun 1 ezendee unench nohoi l do.
2 | 0 Хариулах