ЗДТГ-ын А танхимд
10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар 10 дугаар сарын 7-ны өдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас МЗХ-ны Залуучуудын Бизнесийн Байнгын Хорооноос Монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргах, залуу бизнес эрхлэгчдийг хятад улсын зах зээлд гаргах боломжийн талаар танилцуулна.
МХЕГ-ын хурлын танхимд
12:30 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр аян зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
БСШУЯ дээр
12:30 цагаас Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан БСШУЯ-аас оны тэргүүний багш, улсын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдийг тодруулдаг уламжлалтай билээ. Оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ өнөөдөр болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|