• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: С.Хусайн, М.Гаддафи нар байсан бол Ойрх Дорнод амгалан байх байлаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Дональд Трамп, хэрвээ Саддам Хусайн, Муаммар Гаддафи нар засгийн эрхэнд байсан бол Ойрх Дорнод илүү тогтвортой байх байлаа гэж мэдэгджээ.

Трамп ингэж хэлэхдээ одоогийн Сирийн нөхцөл байдлыг Ирак, Ливитэй харьцуулсан байна.

NBC телевизэд ярихдаа Трамп “хэрвээ Ливийг харвал бидний тэнд хийсэн зүйл бол сүйрэл, хэрвээ Иракийг харвал бидний тэнд хийсэн зүйл бол сүйрэл” гээд “Сирид ч ийм зүйл болж байна” гэжээ.

NBC-гийн сэтгүүлчийн “хэрвээ Саддам, Гаддафи нар засгийн эрхэнд байсан бол Ойрх Дорнод илүү амгалан байх байсан уу?” гэсэн асуултанд Трамп “Мэдээж, тэгэлгүй яахав” хэмээн хариулсан байна.

Тэр бас өмнө нь Исламын улстай дайтахад Оросын оролцоо хэрэгтэй, хэчнээн тэд Ассадын дэглэмийг дэмжиж байгаа ч гэсэн хэмээн мэдэгдэж байсан юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт Трамп хэлэхдээ Ассадыг зайлуулбал түүнээс ч дор хүн залгамжлах боломжтой гэж мэдэгдэж байлаа.

Дональд Трамп нь 2016 оны 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Бүгд Найрамдах намаас өрсөлдөн, олон нийтийн санал асуулгаар тэргүүлж яваа юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Daldiig haragch [202.21.106.153] 2015/10/6
Medeej ter garj irj chadahgui yagaad geech ter dainiig demjihgui baigaa!!!!.... Songuuliin saihan awtomat har mashinaar Trump.iig amarhaan dongoh ni oilgomjtoi... Hedhen oligarhuud oorsoddoo taalagdsan humuusiig yronhiilogch bolgood baigaa sh,d Amerik.d ard tumnii songolt gedeg zuil bur musun ugui bolson shvv dee
0 | 0 Хариулах
TRamp garahgyi ee [202.72.245.207] 2015/10/6
Huurhii orosuudiin tald yum heleed joohon uhaaraad baigaa bolovch garahgyi l de medleg geopolitikiin amerikiin bodlogiig medehgyi huniig amerik songohgyi herev songovol amerik suldana deern amerikuud medleggyi teneg gedegee notlon haruulah bolno.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.134] 2015/10/5
Трамп их л өндөр рэйтингтэй байгаа ч гэсэн Хиллари Клинтон эсвэл Бушийн гэр бүлийн Жеб Буш хоёрын нэг л болох байх даа. Уул нь Берни Сандерс гэж мундаг шударга хүн байгаа юм билээ.
2 | 0 Хариулах
zochin [202.131.244.53] 2015/10/5
ene hun USA president bolj delhiig amraagaasai
1 | 1 Хариулах
Зочин [126.46.213.217] 2015/10/5
Za tramp DELHIIG amraah ni ch bas haishaa yu wee ADILHAN businuulna
0 | 0 Хариулах
Зочин [122.254.127.81] 2015/10/5
АНУ-гын өгдөг зүйл сүйрэл
2 | 0 Хариулах