ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Харшлын улмаас цэрэгт тэнцэхгүй тохиолдол ихээр гарч байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Нийслэлийн 52 дугаар сургууль дээр болж байна.

С.Баярсайхан: Би цэрэгт явмаар байна. Намайг тэнцүүлээд өгөөч гээд гуйж байна.

Өнөөдрийн байдлаар 1000 орчим залуусыг цэрэгт татахаас 14.00 цагийн байдлаар 600 орчим залуус бүртгүүлсэн дүнтэй байв.

Хошууч С.Баярсайханаас цэрэг татлагын талаар тодрууллаа.

-Залуус цэрэг татлагад хэр идэвхитэй оролцож байна вэ?

-Маш идэвхтэй байна. 14.00 цагийн байдлаар аль хэдийнэ 60 хувьтай болчихсон байгаа нь үүнийг гэрчилнэ.

-Харж байхад цэрэгт тэнцсэнгүй гээд гарч ирж байгаа залуус цөөнгүй байна. Ихэвчлэн ямар шалтгаанаар тэнцэхгүй байна вэ?

-Мэдээж бие бялдарын хөгжилөөрөө тэнцэхгүй байх нь бий. Гэхдээ сүүлийн үед хараад байхад ямар нэгэн харшлын улмаас цэрэгт тэнцэхгүй тохиолдол их гарч байна.

Өнөөдрийн цэрэг татлагаар ч гэсэн харшлаас болж тэнцээгүй маш олон тохиолдол гарлаа. Бие дээр нь их хэмжээний тууралт гарсан, захтнах шинж тэмдэг байнга илэрдэг, шороо, тоосны харшилтай гээд. Тэгсэн хэрнээ “Би цэрэгт явмаар байна. Намайг тэнцүүлээд өгөөч" гээд гуйж байгаа нь залуусын идэвхи сайжирсныг харууллаа гэв.

Цэрэг татлага болж байгаатай холбогдуулан 52 дугаар сургууль өнөөдөр хичээллээгүй. Татлагын ажил энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх юм. 

Цэрэг татлагын комисс байрласан сургуулиуд,

  • Сонгинохайрхан дүүрэгт 83-р сургууль
  • Баянгол дүүрэгт 96-р сургууль
  • Баянзүрх дүүрэгт 53-р сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 31-р сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 24-р сургууль
  • Хан-Уул дүүрэгт 52-р сургууль дээр тус тус байрлаж байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг