ҮЙЛ ЯВДАЛ: “Амгалан” амаржих газрын шинэ байр ашиглалтад орно
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагаас Элэгний В, С вирустэй нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хандсан үйл ажиллагааг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношилгооны төв хамтран эхлүүлэх болсон тухай дээрх байгууллагуудын мэргэжилтэнүүд мэдээлэл хийнэ.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд
13:00 цагаас Бичил цэцэрлэгт хүрээлэн болон Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн Алтанзул цэцэг шүлгийг сийлбэрлэсэн хөшөөний нээлт болно.
Баянзүрх дүүрэгт
14:00 цагаас Хуучнаар 3-р амаржих газар буюу “Амгалан” амаржих газрын 150 ортой шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
