ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тэмбүүгийн халдвартай эхээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх эрсдэлтэй

Монголын мэдээ
2015 оны 9 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Оюунаа эмчийн булан” та бүхэнд хүрч байна. ЭХЭМҮТ-ийн Удам зүйн кабинетын эмч, удам зуйч, Анагаах ухааны доктор Ө.Оюунчимэг жирэмсэн эмэгтэйчүүд болон хэвлийд тань бойжиж буй урд тань хэрэгтэй тун чухал зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэдэг билээ.

Тэгвэл тэрбээр энэ удаад бэлгийн залгаар дамжих халдварт өвчин, тэр дундаа тэмбуугийн халдварыг онцлон, хэвлийдээ тээж буй бяцхан урд тань нөлөөлөх эсэх мэдээллийг бэлтгэжээ. Мөн та Оюунаа эмчээс асуух зүйлээ түүний https:// www.facebook. com/unshigbayar. oyunchimeg болон doctor.oyunaa@gmail.com хаягаар тодруулаарай.

Тэмбүүгийн халдвар эхээс урагт халдах магадлал 60-70 хувь

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нийт халдварт өвчний 39-40 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн халдвар бага биш хувийг эзэлж байгаа, халдварт өвчний тайлан мэдээний чиг хандлагыг харахад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд тэмбүүгийн халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтад эрт орж, хамрагдах ёстой шинжилгээндээ хамрагдаагүй тохиолдолд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол цөөн биш байна. Халдвар авсан эмэгтэй эмчилгээ хийлгээгүй, жирэмсэлсэн тохиолдолд тэмбүүгийн халдвар эхээс урагт халдах магадлал 60-70, төрсөн хүүхдийн 35-45 хувьд нь төрөлхийн тэмбүүтэй төрөх өндөр эрсдэлтэй.

Төрөлхийн тэмбүүгийн халдвар дамжих зам

Төрөлхийн тэмбүү нь тэмбүүгийн халдвартай эхээс ихэсээр дамжин урагт халдварладаг. Урагт үзүүлж болох нөлөө нь тэмбүүгийн халдварын үе шат, эмчилгээ хийлгэсэн байдал, тухайн эмэгтэйн болон ургийн дархлааны тогтолцооны байдлаас хамаарна.

Тэмбүүгийн халдвартай урагт тулгарч болох эрсдэл

  • Ураг жирэмсний эрт үед зулбах
     
  • Бага жинтэй төрөх, эх дотроо өсөлтийн саатал, өсөлтгүй болох
     
  • Дутуу төрөх
     
  • Хөгжлийн гажигтай төрөх
     
  • Амьгүй төрөх

Төрөлхийн тэмбүүтэй хүүхдэд илрэх шинж

Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдэд 40-50 хувь нь өвөрмөц шинж тэмдэг илэрнэ.

  • Ургийн элэг, дэлүү том байх
     
  • Нярайн шарлалт ужиграх
     
  • Лимфийн булчирхай үрэвсэх
     
  • Арьсаар цэврүүтэй төрөлхийн тэмбүүгийн халдварын үед гарах өвөрмөц тууралттай байх
     
  • Хожуу үед шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн яс сийрэгжилт эрчтэй явна.
     
  • Нүд, сонсгол, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарна.

Тэмбүү өвчнийг илрүүлэх ямар өвөрмөц шинжилгээнүүд байдаг вэ

Тэмбүүг илрүүлэхэд хоёр (трепонемын бус -NTTs, трепонемын - TTs) төрлийн сорил хэрэглэж болно. Цайвар трепонемыг микрос-копиор илрүүлэх, PCR ашиглах нь хамгийн найдвартай арга байдаг.

(ТРЕПОНЕМЫН БУС СОРИЛ (RPR, SPEA): Трепонемын бус сорилыг илрүүлэх болон эмчилгээний үр дүнг тооцоход хэрэглэнэ. Харшилтай, холбох эдийн өвчин, зарим нэгэн байгалийн халдварт өвчин, аутоиммунийн өвчин үед хуурамч эерэг гарч болно. Харин хуурамч сөрөг гарах тохиолдол нь тэмбүүгийн нэгдүгээр үе нь хоёрдугаар үед шилжих үед гарч болохыг анхаарах хэрэгтэй.

ТРЕПОНЕМЫН СОРИЛ (ТРНА, ТРРА, FTA-ABS Recombinant EIA, Latex agglutination)

Трепонемын сорилыг оношилгоонд хэрэглэнэ. Лептоспироз төрлийн эмгэгийн үед хуурамч эерэг гарах тохиолдол байдаг.

Бусад шинжилгээнд ямар өөрчлөлт гарч болох вэ

-Цусанд ихэвчлэн тромбоцит, лейкоцит  эсийн тоо цөөрөх, трансаминаза, шүлтлэг фосфатаза ихсэх, гипербилирубинеми,  протромбины хугацаа уртсаж болно.

ЭМЧИЛГЭЭ: Өвөрмөц үүсгэгчийн эсрэг эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтын дор хийгдэнэ. Дур мэдэж эмчилгээ хийх нь муу үр дагавартай.

Шинж тэмдэг илэрсэн үед та ямар арга хэмжээ авах вэ

-Мэргэжлийн эмчид заавал хандах.

-Тэмбүүгийн үүсгэгчийг илрүүлэх өвөрмөц шинжилгээг хийлгэх.

-Эмчилгээг бүрэн хийлгэж, эмчилгээний үр дүнг тооцох, шинжилгээгээр хянах.

Хосууд жирэмслэлт, төрөлтдөө бэлтгэхийн тулд юуг анхаарах вэ

Хосуудын эрүүл мэндийн боловрол, мэдлэг, хандлага харилцан адилгүй байна. Энэ харилцан адилгүй байдлыг арилгахын тулд хувь хүн өөрөө хүсэж, зорьж, ухамсартайгаар бэлгийн замын халдвар, түүнээс хэрхэн сэргийлэх, илрүүлэх талаар мэдлэг олж авах хэрэгтэй байна.

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллага хосуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд байнга, тасралтгүй сургалтыг чанартай хийж байх нь хамгийн чухал байдаг. 

Хосуудын эрүүл мэндийн боловрол, мэдлэг, хандлага харилцан адилгүй байна. 

Жирэмсний хяналтад эрт орж, заавал хийгдэх шаардлагатай шинжилгээнүүдийг цаг хугацаанд нь хийлгэх нь таны төдийгүй ирээдүйн хүүхдийн чинь эрүүл өсөж, хөгжих чухал шалгуур үзүүлэлтүүдийн нэг гэдгийг бүрэн ухамсарлах ойлгох нь хамгийн гол зүйл.
Жирэмслэхээс өмнө хосууд жирэмсэн үед ядаж зайлшгүй хийгдэх шинжилгээнүүдийн талаар мэдлэгтэй байх маш чухал.

Ихэнх хүмүүс ямар шинжилгээг юуны учир өгөөд байгаагаа  ч төдийлөн ойлгоогүй, эмч л хийлгээд ир гэсэн гэх мэт хайнга байдал ажиглагддаг. 

Уул нь үйлчлүүлэгчид маань эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа хяналтын эмчийн ажилд та өөрөө бас хяналт тавьж, харилцан хамтран ажиллах ёстой. Жишээ нь нийт хамрагдах ёстой шинжилгээнээс хэдэн шинжилгээнд хамрагдаад байгаагаа өөрөө мэдэж, тооцож, эмчтэйгээ харилцан холбоотой байх нь жирэмсний хяналт улам чанартай болж, үүний v үр дүнд эрүүл хүүхэд хүлээж авна. Эрүүл биед саруул ухаан оршино.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
57 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Niitlel [202.126.88.128] 2025/5/7
Sain bnuu bi 2sar garantai juremsen yumaa shinjilgee ogson chini tembvvtei gej garsan emchlvvl idgeh boluu
0 | 0 Хариулах
Зочин [203.232.197.244] 2024/9/24
заваан улсууд юм даа гэж хэлий дээ
0 | 0 Хариулах
Урангоо [202.55.188.94] 2023/10/5
1haritsah 4 yah bol hundv jiremsen bolhoso omno medeed taria hiilgesen ymaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.48] 2023/1/7
Сайн бна уу би 7weekte ymaa say tembvvte gedegee mdlee 1.32 gesen idgeh boluu eejvvdee zowlood ogooch sanaa zowood untaj cadhgv bna
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.234] 2023/2/25
эмчилгээгээ сайн хийлгэвэл эдгэрнэшдээ
0 | 0 Хариулах
zochin [64.119.27.133] 2023/3/9
turuh bolomjtoi gj bnu medeelel uguuch 🙏
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.55] 2022/10/28
5 -н сартай жирэмсэн юмаа. Шинжилгээ өгөөд мэдсэн. Одоо эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх болов уу? Хувийн эмнэлэгээр тариул жболох болов уу? Урагт маань нөлөөлж байгаа болов уу?
0 | 0 Хариулах
ккз [64.119.22.156] 2023/1/27
5сар томорсон байна халдвар авсаг байх хүүхэд
0 | 3 Хариулах
Зочин [59.153.86.85] 2022/7/16
Титр 1:1гэж гарвал юу гэсэн үг вэ
0 | 0 Хариулах
ккз [64.119.22.156] 2023/1/27
халдваргүй нэмэж эмчилгээ хийх шаардлагагүй дархлаагаа дэмжинээ гэсэн үг
0 | 0 Хариулах
Oyun [64.119.20.137] 2022/4/23
Sain bnuu 4 sartai jiremsen yumaa tembvvger ovchilsin neg sartai bhd emchilgee hiilgesen hvmvvsee tembuugeer ovchlood emchilgee hiilgeed ervvl saruul torson hvn bnuu mash ih sanaa zovood bhin tuslaach
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.154] 2022/4/24
1 сартайд эмчилгээ хийлгээд эдгэсэн бол хүүхэд эрзүл төрнөө. 3 сар хүрээд ихэс бий болдог болохоор урагт халдвар орох нь бага
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2021/2/2
5sartaidaa shinjilgee ogood medsen ymaa 1:16 gj garsan yma tgd tariagaa hiilgsen harin nohor mani shinjilgee ogson ymar ch orchiltgui garsan tgd 7sartaidaa axiad shinjilgee ogoxod 1:4gj garsan axij taria xiigeegui darxlaagaa demjeed ywaxad ayndaa alga bolno gj xelsen bolow ch onoodor shinjilgee ogoxod axiad bna gsen uragt noloolox bolow uu hlj ogj tuslaa ch iim ym unshar aygui hetsuu yma huuhdee erul toroh bol uu gd aigd vnendee l xetsvv ymaa
71 | 223 Хариулах
Х [103.229.121.31] 2022/8/15
Хүүхэд эрүүл төрсөн үү
0 | 0 Хариулах
г [66.181.160.67] 2023/2/15
10өдрийн тариа хийоэгсэн ү
0 | 29 Хариулах
Зочин [202.126.88.60] 2021/2/1
Хөхүүл эхээс хүүхдэд халдварлах боломжтой юу
59 | 127 Хариулах
Zo Jin [103.26.195.49] 2020/10/10
Ene neg buzariin ovchin tsusnii shinjilgeger tusasnaa medlee uneheer aij bn novsh ymaa neeree nohortoo uneher gomdoj bn
29 | 28 Хариулах
Зочин [150.129.141.88] 2020/2/27
Манай нөхөр 20 жилийн өмнө өвдөж байсан гэсэн сая шинжилгээ өгөхөд цусанд нь бна гэсэн жирэмсэлвэл урагт халдахуу төрөлхийн тэмбүүтэй болохуу
115 | 272 Хариулах
ээээээ [66.181.161.52] 2020/1/4
ийм өвчтөй хүүхэд хэр удаан амьдардаг юм бэээ
81 | 108 Хариулах
зочин [112.72.11.104] 2019/9/6
Шинжилгээ өгөөд энэ өвчин илэрсэн одоо 6н сартай жирэмсэн урагт хэр нөлөөлөх бол эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрэх боложтой юу хэлж өгч туслаач
21 | 159 Хариулах
Зочин [202.179.31.99] 2019/11/17
Uridachilan sergiileh taria baidag terniig ali boloh ert hiilgeh heregtei 1sartaigaas ch ymuu
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.99] 2019/11/17
Ter emchilgeeg hiilgsen tohioldold eruul toroh 30-40% magadlal bdag gj sonsj bsn
0 | 28 Хариулах
Зочин [66.181.161.3] 2019/8/17
Жирэмсэн болоол тэмбүүтэй гэж мэдсээн одоо төрөх хугацаа минь болсон хүүхдэд халдсан болов уу яаах ёстой вээ үнэхээр их айж бна
76 | 178 Хариулах
Би [202.55.188.99] 2022/9/14
Хүүхэд нь эрүүл төрсөн үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.3] 2019/8/17
ene owchintei jiremsen bol exo ene tereer medex vv udaxf tornoo aij bn
20 | 25 Хариулах
bolor [85.100.255.236] 2021/2/16
jiremsen bhda owchtoi bsn gsen tord hvhed ymar shinj temdeg ilerhv
10 | 27 Хариулах
Engvvn [66.181.161.71] 2019/6/19
Erhtei hvn ymar taria tariuldiim bol mdeh hvn bwal tus bolooch
24 | 19 Хариулах
Malina [112.72.11.113] 2019/6/18
Turulhiin tembuutei huuhdiin uhaldwar guitsed arildag ymuu?
72 | 38 Хариулах
Зочин [66.181.161.40] 2019/3/28
Minih 1:8 garsan yma tgd tariagaa hiilgsen harin nohor mani shinjilgee ogson ymar ch orchiltgui garsan tgd manai nohor taria hiilgeegui ym tgerei odo ymar negen orchilt oroh uu uragt mani hlj ogj tuslaa ch iim ym unshar aygui hetsuu yma huuhdee erul toroh bol uu gd aigd bn
26 | 172 Хариулах
[122.201.21.104] 2019/1/3
сайн бну би жирэмсэн юма тгэд одоо 1сар гарантай юмаа шинжилгээ өгсөн чинь тэмбүүтэй гэж гараад 3н удаа тариа хийлгэсэн тгээд одоо энэ бүрэн эдгэх боломжтой юу тэмбүүгүй хүүхэд төрөх боломжтой юу эрсдэлтэй юу мэдээлэл өгж тус болооч маш хэцүү бнаа
97 | 179 Хариулах
Зочин [27.123.214.126] 2018/7/25
Сайн байна уу. Ургийг төрхөөс өмнө 100% эмчилж болох уу
68 | 202 Хариулах
Зочин [66.181.160.119] 2018/7/22
Sain baina uu odoo6 sartai jiremsen ymaa taria hiilgej boloh bolov uu
20 | 72 Хариулах
Зочин [66.181.187.57] 2018/10/11
Томорсон байна
11 | 0 Хариулах
Очироо [66.181.161.98] 2019/6/25
Заваарсан юмаа насан туршдаа цусанд үлдэж дархлаа сулрах бүрд заваан юм гоождог гэсэн хүүхэд эрүүл төрсөнч зуун хувьь эрүүл биш гэсэн үг ер нь тэмбүүгийн тээгчтэй л байдаг төрөхдөө л тийм ийм заваан өвчтэй байж дээр жирэмслэж байдаг арчаагүй байна
3 | 35 Хариулах
Зочин [202.55.188.107] 2022/7/24
Гэсэн гэж ирээл бичдэг харанхуй бүдүүлэг чам шиг үхэр [хориотой үг] бүр заваан бдышд
0 | 0
зочин [202.70.46.222] 2017/10/25
сн бна уу? би одоо 1сар гарантай жирэмсэн. тгээд шинжилгээ өгсөн 1*32 гсн бсан тариа тариулсаан, нөхөр бас шинжилгээ өгөхд 1*1 гарсан бас тариа тариулж бгаа. Ийм тохиолдолд хүүхэд маань заавал тэмбүүтэй төрөх үү? Тэмбүү өвчингүй төрнө гэж бдаг уу?? хариулж туслаач тхүү
160 | 190 Хариулах
Зочин [122.201.21.104] 2019/1/3
надад бас ийм юм тохиолдоод бнаа зөвлөгөө хариулт хэрэгтэй бнаа туслаач
5 | 14 Хариулах
Зочин [66.181.161.58] 2020/4/8
Harin tiimee tus bolooch 2 sartaidaa taria hiilegsen odoo 3 sartai oroitson boluu yaasan bol
0 | 0 Хариулах
Зочин [110.174.54.22] 2024/1/19
Хүүхэд нь эрүүл мэндэлсэн болов уу?
1 | 0
Зочин [202.179.31.32] 2016/7/7
Сайн байна уу! Би сар гарантай жирэмсэн тэгээд хяналтандаа орж байгаад тэмбүүгийн шинжилгээ 1:4 эерэг гарсан. Манай нөхөр сөрөг гарсан бөгөөд бид 2т ямар 1 яр шарх гарч шинж тэмдэг илрээгүй. Би тэмбүү өвчин авсан байх боломжгүй байгаад байгаамаа. Дээрх нийтлэлийг уншлаа. Тэнд Харшилтай, холбох эдийн өвчин, зарим нэгэн байгалийн халдварт өвчин, аутоиммунийн өвчин үед хуурамч эерэг гарч болно.Лептоспироз төрлийн эмгэгийн үед хуурамч эерэг гарах тохиолдол байдаг гэсэн байх юм. Лептоспироз төрлийн эмгэг гэж ямар өвчин бэ? Надад хариу хэлж туслаач.
177 | 244 Хариулах
Зочин [122.201.24.139] 2017/10/11
Дээрх зочин маань ямар хариу авсан бэ, асуудлаа яаж шийдсэн бэ
20 | 58 Хариулах
Hdgyeehb [122.201.24.139] 2017/10/11
Jiremsnii hynaltand bhda dawtan shinjilgeger muu garsan tgd nohor shinjilge ogohd zvgr garsan taria tariulsan tgd shinjilge ogogvi tgvl hvvhd maani tembvvtei gsn vg vv helj tuslaach hvvhdin shinjilgeeg yaj ogoh we, vhmeer l bn shvv
98 | 85 Хариулах
kkk [66.181.188.249] 2022/10/7
huuhdiin shinjilgege ugsunuu
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.194] 2019/3/13
Bi 5 sartai iim owchtoi gedegee medsen titr n 1.64 hoer udaa 3n udaagiin taria hiilgesen toron tortloo vneheer aij baisan vhmeer sanagddag baisan gehdee hvvhed maani ervvl shinjilgeenii hariu ymarch oorchloltgvi garsan
21 | 20 Хариулах
zochin [202.9.45.125] 2019/4/6
hi bi odoo 2 sar garantai jiremsen shinjilgeegeer 1:32 gj garsn. 1dhees tariandaa orno 3udaa tariulna gsn. tgheer tani helj bgagar emchilgegee hiilgechihwel bvren idgerne gsn vgvv? hvvheddeel mash ih sanaa zowj bn
9 | 38 Хариулах
zochin [66.181.161.12] 2019/5/6
sain bnuu bi bs odoo 5 sartai my titer bs yg tanih shig garsan ym ldaa tr triag triulhad hvvhded ymr ch nloogvi gsn vgvv hvvhded mani sorog nloo vzvlehgvi uragt nolohgvi taria gsn vgvv zaawal hriulj ogoorei
15 | 8 Хариулах
Оокоо [66.181.161.47] 2019/6/13
Аз жаргал хүсье. Бензатин G пеннициллин2.4 тэй тариа хийлгэсэн үү.
18 | 2 Хариулах
Зочин [103.26.193.20] 2019/8/16
Сайн байна уу
4 | 6 Хариулах
Zochin [150.129.141.121] 2019/11/23
Sain bnuuu odoo xuuxed ni ymp bgaa ve
0 | 12 Хариулах
Зочин [202.55.188.106] 2021/2/2
Bi bas 5sartaidaa tsusand iim owchin bgaa gdgiig medsen ymaa titr n 1:16 1udaa l 3n udaagiin tariag n xiilgesen 7sartaidaa axiad shinjilgee ogoxod 1:4gj garch ireed axij taria xiix shaardlagagui darxlaagaa demjeed twbal ayndaa alga bolchixono gj xelsen ch onoodor 8sartaidaa shinjilgee ogson jne tsusand bna gsen vnexeer ix aigaad bas xvvxed maano eruul turux bolow uu xelj ugch tuslaach exod xaruulaxad urag baga jintei bna gsen bolxoor buur l aigaad baix ym
10 | 0 Хариулах
Oyun [64.119.20.137] 2022/4/23
Sain bnuu vnheer ervvl torson yumu ymar shn neder be ooroo ymar gam barij haan vzvvlj bsn be torohiin Emch nar tembvvt gj medej bsnu heleh heregt yu
0 | 0 Хариулах
Hhh [59.153.86.199] 2025/2/17
Huuheddee shinjilgee hiilgesiimuu haana yaj hiilgesen be
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.235] 2020/3/5
Сайн байна уу? Мэддэг бүхнээ хуваалцаац. Би одоо 6 сартай жирэмсэн юм л даа гэтэл тэмбүү маань эдгээгүй гэж гар ирсэн бна. Манай нөхөр түргэвчилсэн сорил дээр эерэг гарсан мөртлөө цусны шинжилгээн дээрээ сөрөг гарсан тул би эмчилгээ хийлгэсэн юмаа. Би уулан 2сартай байхад 3тариагаа тариулсан 3 сарын дараа давтана шинжилгээний хариу буцаад тэмбүүтэй гэж гараад байх юм.Яах вэ?
1 | 8 Хариулах
Zochlin [192.82.67.210] 2020/4/18
Hvvhed chine zvgeer uu hariu medmeer bn aa
0 | 33 Хариулах
zochin [202.9.46.93] 2020/9/9
tsusandaa baij l baidag gehin ene ovchinoor ovchilson emegteichvvd hvvhd gaagvue toroh bolowuuu
1 | 21 Хариулах
Зочин [202.55.188.86] 2021/2/2
Bi bas 5sartaidaa tsusand iim owchin bgaa gdgiig medsen ymaa titr n 1:16 1udaa l 3n udaagiin tariag n xiilgesen 7sartaidaa axiad shinjilgee ogoxod 1:4gj garch ireed axij taria xiix shaardlagagui darxlaagaa demjeed twbal ayndaa alga bolchixono gj xelsen ch Onoodor 8sartain shinjilgeegee ogson jne tsusand bna gsen xvvxed maani eruul turux bolow uu xelj ugch tuslaach Exod xaruulaxad urag baga jintei bna gsen bolxoor buur l aigaad baix ym
8 | 25 Хариулах
Zochin [66.181.181.60] 2022/8/2
Saina baina uu bi 3sartai baihdaa shinjilgee ogood 1.64 baisan tariaga hiilgeed 5sard vzvvlhed 1.32 bolson bsan teged torson emch belgii zamaar owchilj baisnuu gej asuuhdan helsen za ged hvvhded shinjilgee awsan hvvhed zvger baina shinjilgeni hariug harsan chine 1.2toi baisan ene torlohiin tembvvtei hvvhed gesen vgv teged emchin 5ml taria hiisen 2.5 ged hoyr bogsondon teged gaigv l gesen 6sar hvrheere ahiad shinjilgee ogoorei gesen gaiv bolwuu yah bol
14 | 28