Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Задгай талд ижил тооны цэрэгтэй тулалдвал Чингис Хаан, Их Александр хоёрын хэн ялах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн хэлэлцүүлгийн Quora сайтад ийм асуулт тавигдаж түүнд түүх сонирхогч Энди Ли Кайсири гэдэг хүн дараах дэлгэрэнгүй хариултыг өгчээ. Тун сонирхолтой харьцуулалт байсан тул орчуулан хүргэж байна.


 

Хоёр байлдан дагуулагчийн хооронд мянга мянган жилийн зөрүү бий. Энэ цаг хугацааны зөрүү дараах ялгаануудыг бий болгож байна.

 

Ган

 

 

Төмөр дээр зохих хэмжээний нүүрстөрөгч нэмж хатуу иртэй, уян хатан, гэхдээ хугарахааргүй металл гаргасныг ган гэдэг. Их Александрын үед гангийн тухай сонсоо ч үгүй, эсвэл маш ховор эд (маргаантай) байсан гэлцдэг. Харин Чингис хааны үед үүнийг тонн тонноор үйлдвэрлэж бүхэл армийн зэвсгийг хийдэг байсан.

Александрын арми ихэнхдээ шахмал зотон даавуун хуягтай байсан нь төмөр зэвсэгтэй дайсантай тулалдахад хангалттай байжээ. Цөөн хэд нь л хүрэл болон төмөр хуяг хэрэглэж байж.

Харин Чингис хааны үед цэргүүд нь давхарласан торго, маажиндсан шир, гангаар хуяглаж байв. Тэдний сэлэм, жад, сумны зэв нь бүгд ган байсан.

 

Эмээл ба дөрөө

 

 

Морь унахтай холбоотой бий болсон эдгээр хэрэгслүүд нь тун чухал үүрэгтэй. Гэхдээ анх хүмүүс морь унаж сурахын тулд хэдэн зууныг өнгөрөөж (М.Э.Ө400), дараагийн үеийнхэн нь морин дээр суудал тавих санааг бодож олсноос (М.Э 300) хойш дахин хэдэн зуун өнгөрч байж морины нуруунд бэхэлдэг эмээл бий болсон юм.

Эмээлгүй морь унахад хүний бүх жин морины нуруун дээр төвлөрдөг. Харин эмээл тохсоноор жин морины биед жигд хуваарилагдаж моринд илүү их аялах чадал, тэвчээр олгоно.

Унагч хүнд ч эмээл нь илүү тав тух, тогтвортой байдлыг бий болгодог.

 Сайн эмээл, дөрөөтэй байх нь:

  • Мориноос унах айдасгүйгээр хүнд хуяг өмсөх боломжтой
  • Унах айдасгүйгээр илүү хурдтай давхиж чадна
  • Уналгүйгээр биеийн жингээ оролцуулан дайсныхаа эсрэг жадаар довтлох боломжтой
  • Морины нуруун дээрээс илүү хүчтэй, илүү оновчтой харвах боломж. Дөрөөн дээрээ зогссоноор нумын хүч нэмэгдэнэ, мөн морины явдлын доргилтыг тогтворжуулж оновчийг сайжруулдаг.
  • Дөрөө нь морины нуруун дээр заавал гуяараа хавчиж явах хэрэггүй болгосноор хөдөлгөөнийг чөлөөтэй болгож, төрөл бүрийн зэвсгийг эзэмших, эргүүлэхэд амар болгоно. Мөн морины нуруун дээр жингээ урагш шилжүүлж налж өгснөөр морийг хурдлах боломжтой болгодог.
 

 

Дарь

 

 

Чингис хаан амьдралынхаа ихэнх хугацаанд Хятадуудтай дайтаж байсан тул Хятад зэр эвсгийг сайн мэддэг байсан. Тэр үед Хятадууд галт бөмбөг, тэсрэх бөмбөг, хана эвдлэгч их буу зэргийг бүтээгээд байв. Мөн Чингис хаан засаглалынхаа оргил үед хойд Хятадын Жин гүрнийг байлдан дагуулж тэдний хүнд морин цэрэг, галт зэвсэгт явган армийг өөртөө нэгтгээд байлаа.

 

Энэ бүгдийг Их Александрын хүчин чадалтай харьцуулж  харъя.

 

Македоны хайрцаг

 

 

Нягт чигжин хайрцагласан, урт жадтай явган цэрэг бол Александрын үеийн гол хүч. Харин дээр дурдсан тэслэгч бөмбөгийг Хятадууд бөөнөөр яваа цэргүүдийн эсрэг хэрэглэхээр бүтээдэг байсан. Мөн ингэж жагссан цэргүүдийн жигүүрээр довтлоход тун эмзэг. Тэд зөвхөн захирагчийнхаа коммандаар хөдөлдөг. Галт зэвсэггүй байсан ч Монголчууд тэднийг морин дээрээс бүслээд суман мөндөр буулгах чадвартай. Харин энэ тохиолдолд Александр морин цэргээ илгээхээс өөр аргагүй.

 

Македоны морин цэрэг

 

 

Тэдний эрин үед хүнд морин цэрэг алдартай байсан. Гэхдээ тэд сайн эмээл, дөрөөгүй тул мориноос уналгүйгээр бүрэн хүчээ гаргаж чадахгүй. Морины хуяг ч тэр үед байгаагүй гэж хэлэхэд болно.

Харин түүнтэй харьцуулбал:

 

Зүүн Азийнхны морин цэрэг

 

 

Эмээл, дөрөөгөөр тоноглосон Зүүн Азийн морин цэрэг нь хөнгөн морьтнуудаас эхлээд хүнд, хуягласан морин цэрэг хүртэл төрөл төрлөөрөө байсан. Хэрвээ Александр хөнгөн морин цэргийн араас нэхвэл тэд хариу нум сумны довтолгоонд өртөж эмх замбараагаа алдана. Харин хүнд морин цэрэгтэй зайнаас тулвал ган сумыг нь төмөр зэвсгээр хааж дийлэхгүй, гардан тулалдвал маш хурдтай, чөлөөтэй хөдлөх дайчидтай (эмээл ба дөрөөний ачаар) байлдаж дийлэхгүй.

Мөн удирдагчийн хүчин зүйл үүнд нөлөөлнө. Чингис хааны Монголчууд маш сайн зохион байгуулалттай тул их хааныг биечлэн оролцоогүй байсан ч бие даан байлдаан хийж чадна. Харин Макендончууд Александрыг биеэр удирдахаас нааш олигтой тулалдаж чадахгүй юм.

 

Эцэст нь хэлэхэд Их Александрын голдуу явган цэрэг, цөөн морин цэрэгтэй арми түүхийн хамгийн алдартай морин цэргийн хүчтэй задгай газар тулгарвал…

 

Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд Чингис хаан ялах нь гарцаагүй.