Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нууцаар фото зураг авдаг порно аппликэшнээс болгоомжил

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд "Adult Player" нэртэй аппликэшнээс болгоомжлохыг анхааруулж байна.

Энэ аппликэшн нь порнограф зураг, видео үзүүлнэ хэмээн хүмүүсийн анхаарлыг татан утсанд нь суудаг. Үүний дараа тэр нууцаар утасны камер ашиглан хэрэглэгчийн зургийг аваад дараа нь эргүүлж сүрдүүлдэг. Ингэхдээ зургийг нь үзүүлээд хэрвээ мөнгө төлөхгүй бол порно сайтуудаар тараана гэж заналхийлдэг байна.

Утсан дээр гарсан сүрдүүлгийн мессэжэнд PayPal ашиглан $500 төлөхийг шаарддаг ажээ.

Андроид гар утсанд суудаг энэ аппликэшнийг АНУ-ын Zscaler компани илрүүлсэн байна.

Тэд Андроид хэрэглэгчдийг найдвартай эх сурвалжаас буюу Google Play дэлгүүрээс аппликэшн татаж хэрэглэх нь баталгаатай гэж зөвлөж байгаа юм.

 

Эх сурвалж: The Telegraph