ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/08-НД НИЙТЛЭГДСЭН
ТЕРЕЗА ЭХИЙН АРИУН СУРГААЛИУД
iKon.MN
- Энх амгаланг дэлхий дахинд дэлгэрүүлэхэд чи юу хийж чадах вэ? Гэртээ хариад гэр бүлээ халамжил.
- Хол байгаа нэгнийг хайрлах амархан. Харин дэргэдээ байгааг хайрлах хэцүү.
- Гэр бүл болоход хайр хангалттай. Харин хадгалахын тулд тэвчих, уучлахыг сурах ёстой.
- Өөртөө ирсэн нэгнийг илүү жаргалтай болгохын тулд бас явуулж сур.
- Хайрла, хайрлахыг амьсгалах агаар шиг өөрийн хэрэгцээгээ болго.
- Хамгийн чухал эм бол хайр халамж.
- Агуу том зүйл хийх гэж зүтгээд хэрэггүй. Жижиг зүйлийг их хайр шингээж хий.
- Юуг ч хийсэн хайраа шингээж хий, үгүй бол огт хийгээд хэрэггүй.
- Бурхан биднийг шалгахаар илгээсэн тул бид бэрхшээлийг давж, хатуужих ёстой, цөхөрч болохгүй.
- Хайр бол байнга боловсорч байдаг, хэний ч гар хүрч чадахуйц жимс юм.
- Би дайны эсрэг хөдөлгөөнд оролцдоггүй. Харин энхийн төлөө жагсвал намайг дуудаарай.
- Хамгийн том ядуурал бол зүрх сэтгэлийн ядуурал.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
