ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээр хэдэн ширхэг мод ургадаг вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхий дээр гурван их наяд мод ургадаг. Гэхдээ хүний соёл иргэншил эхэлснээс хойш нийт модны хэмжээ бараг 50 хувь хорогдоод байна.

Модны тоо толгойг гаргасан хамгийн нарийвчлал сайтай судалгааг хэсэг эрдэмтэд танилцуулжээ. Ингэхдээ тэд хиймэл дагуулаас авсан зураглал, мод үржүүлгийн тоо баримтууд, супер компьютерын тооцоолол ашиглаж гаргасан байна. Үүний үр дүнд манай гариг дээр 3.04 тэрбум мод байгаа нь дэлхийн нэг хүнд 422 мод ноогдохоор байгааг гаргажээ.

Эрдэмтэд мөн түүхийн туршид ой модоор хүрээлэгдсэн байсан газар нутгийн баримтуудыг ашиглан хэр их модыг алдаад байгааг гаргаж чадсан байна. Энэ судалгаагаар хүн төрөлхтний соёл иргэншил эхэлснээс хойш манай гаригийн моддын тоо 46 хувиар буурсныг тодорхойлжээ.

Хамгийн их модны нягтралтай хэсгээр хойд туйлын бүс буюу Орос, Скандинав, Хойд Америкийн нутгууд тодорсон байна.

Харин хамгийн том талбай эзэлсэн хэсгээр халуун орны буюу тропикийн бүс тодорчээ. Тэнд дэлхийн нийт моддын 43 хувь ургадаг байна.

Ой модны хорогдох гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа. Үүнээс болж дэлхий даяар жилд 15 тэрбум мод устгагдаж байна.

Үүний үр дагавар бол цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн эрүүл мэндийн өөрчлөлт юм гэж эрдэмтэд үзэж байна.

Судалгааны бүрэн тайлан есдүгээр сарын 2-ны өдөр Nature сэтгүүл нийтлэгджээ.

Тоо баримтыг танилцуулсан видео дүрслэл:

Эх сурвалж: LiveScience

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Saihnaa [66.181.179.131] 2023/3/17
Mash gaihaltai yam
1 | 3 Хариулах
Т.Ану-Үжин [103.26.194.107] 2023/2/15
Маш их таалагдсан
0 | 2 Хариулах
madara [103.26.194.173] 2022/3/16
nice
0 | 1 Хариулах
Зочин [150.129.140.165] 2020/8/28
Дэлхий дээр мод гэгч ургамал устчихвал усгүй болно.
4 | 1 Хариулах
Egshiglen [66.181.176.247] 2019/5/15
Goy
0 | 3 Хариулах
Anar [66.181.176.247] 2019/5/15
I love you
0 | 2 Хариулах
Egshiglen [66.181.176.247] 2019/5/15
Goy goy
1 | 2 Хариулах
anar [66.181.161.115] 2019/4/24
goy gaihaltai
1 | 2 Хариулах
Зочин [66.181.186.168] 2018/11/15
тэнэг
0 | 9 Хариулах
Зочин [66.181.186.168] 2018/11/15
гайхалтай
7 | 2 Хариулах
Boldoo [182.160.37.136] 2015/9/6
Yamar ih aldaatai orchuulaa be
1 | 11 Хариулах
Зочин [182.160.32.190] 2015/9/5
Ар Өвөр Монгол, Шинжаан, Түвд бараг модгүй харагдаж байна.
4 | 0 Хариулах