Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын жигүүрийнхэн гэр барих зөвшөөрөлгүй байжээ

Өглөөний сонин
2013 оны 10 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд өчигдөр өглөө "Ардын жигүүр"-ийнхэн гэр барьчихсан байсан.

Тэд МАН-ын 27 дугаар их хурал болох гэж байгаатай холбогдуулан "Хариуцлага тооцохгүйгээр шинэчлэл хийгдэхгүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлж, намын дарга асан С.Баяр, Сү.Батболд нарын алдаатай үйлдлүүдэд улс төрийн дүгнэлт гаргахыг ээлжит их хурлаас шаардаж буйгаа мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч гэр барих зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр тэдний гэрийг нь төд удалгүй буулгасан. Харин энэ тухайгаа тус жигүүрийн зохицуулагч "Яг үнэндээ хаанаас зөвшөөрөл авахаа мэдэхгүй байлаа.

Бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгөөд зөвшөөрөл авна гэж бодож байсан боловч тийм биш байж. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авах ёстой юм байна. Өргөдлөө өгсөн. Удахгүй хариу ирэх учир гэрээ буцаагаад барина" гэсэн байна. 

Зураг