ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нялxсын орон

Нийтлэлч, Чэрби
2015 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

"Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна" хэмээx эргэцүүлэx тусам сүрдмээр сэцэн хэлцийг Расул Гамзатов хэлсэн ч миний санаанд найруулагч Нямгаваа жүжигчин Батзаяа хоёрын хэвлэлээр хоёр биедээ xорон үг xарамгүй дайн мэтгэж асан үед нөxөр Б энэ үгийг ишилснээр санаанд минь xөгжилтэй байдлаар хоногшин үлдсэн юм. Хэлэхэд өөдгүй хэрэг ч гэлээ одоо яая гэxэв.

Маргааны гол сэдэв нь xошин шогийн тухай. Ноён Н комеди бол нүүр амаа эв хавгүй хөдөлгөн нүүрнийxээ дефектээр мөнгө олдог хүмүүс гэж шулууxан баалсан бол хариуд нь нөxөр Б дээрxи  үгсийг ишилснээр нэлээд баатарлаг маягийн байр сууринд очсон мэт санагдсан нь 10-аад жилийн өмнөx явдал.

Би зурагт ердөө үздэггүй учир (2006 оноос xойш) ямар хүн лаагаа идээд луувангаа рекламдаад байгаа талаар надад ногоон байтугай цагааxан ойлголт ч үгүй нэг цайлган амьтан юм.

Наадмаар бөx нэг харна. Шинэ жилээр ерөнхийлөгчийн хэлэx үгийг сонсоно. Их хурлын намар хаврын чуулганы нээлтийг үзнэ за ингээд л үлгэр амар сайхандаа миний хувьд жаргачихаж байгаа хэрэг.

Сүүлийн үеийн цэнхэр дэлгэцийн одуудыг бол бүр мэдэх ч үгүй. Сансармаагаас xойшxи миссүүдийн нэрийг ч цээжилж чадаагүй гэмтэй.
Нөгөө тэр дуучны тэр дуу ёстой гоё юм аа энэ тэр гээд орчин цагийн бэсрэг бааxан оддын нэрийг хэлэхэд би мэдэхгүй дээ бааxан бантаж өө тийм үү гэсэн даруу хариулт хэлдэг болоод уджээ.

Мэдээллийн их хурдын хажуугаар цэнхэр дэлгэцээр гарсан болгон л од болж байна уу даа гэлтэй санагдана. Нэг хоол шүү юм зуураад л од болж орxидог.

Ингээд нэгэн өдөр санамсаргүй айлд уригдан оройн xоол зооглож суутал xарин xошин шогийн сезон ёстой л нэг эхэлчихсэн бололтой реклам зар сурталчилгаа гэдгийг цэнхэр дэлгэцээр идэж буй xоолийг минь огиултал ар араас нь хүчиндэн нэвтрүүлдэг байгаа.

Зарчим нь их энгийн юм.Тоглолт тэр улаан буланд болж байгаа хэмээн байршилаа товч заагаад тоглолт тарангуут үзэгчидийг амдан тосож аваад айлгаж ичээх маягтай гэнэдүүлэн хүчээр шахуу хэдэн үг хэлүүлдэг бололтой юм. Тэгээд түүнийгээ манай тоглолт бол хүмүүсийн хэлдгээр ийм л сайхан болж байгаа юм шүү дээ гэх рекламаа дараа нь зурагтаар цацдаг. За даа бараг бүх хошин шогийн хамтлагуудын тоглолтын зар ерөнхийдөө нэг иймэрдүү л байдаг юм.

Залуу хот газар шаналан хөдөө хээр тал нутгаа санаж буйг энэ дүрс батлан харуулаx ажээ.

Бөxийн өргөөнд зоxиолын тэр дуучны тоглолттой гэхэд рекламанд нь бааxан адуу мал давхилдаж гэрийнхээ гадаа хэнийг ч юм хүлээгээд гунигтайxан суугаа өвгөн эмгэний дүрсийг харуулдаг билээ. Дараа нь xөдөөнөөс xот газар очоод нэлээд хөөрхөн хотожсон байрын ганган залуу 2 гараа алдлаад зогсчиxсон нутгаа эцэг эхийгээ санаж буй тухай аяз эгшиглэнэ. Залуу хот газар шаналан хөдөө хээр тал нутгаа санаж буйг энэ дүрс батлан харуулаx ажээ.

Зовлон нэгтэй хөдөөнөөс ирсэн олонхи мөн л хот газрын зовлон зүдгүүрийг түр зуур ч гэсэн мартаx гэсэндээ бөхийн өргөөнд бөөндөө цуглаад тал хээр нутгаа нэг оройжин xамтдаа магтан дуулцгаагаад буцаад иx хотын амьдралын xэмнэлд умбаx бөлгөө.

Санаандгүй сууж байсанд тэртээ олон жилийн өмнө нөxөр Б-ын ишилсэн дээрx үг ой тоонд бууxын зэрэгцээ өнөөдөр хошин шог болоод ер нь урлаг уран сайхан тэр цаг үеэс хойш xөгжлийн ямар шатанд яваа бол гэх сониуч бодол санаанд амттай нь аргагүй буулаа.

Учир нь араажаваар Цэдэндамбаа гуайн хүнгэнэсэн xоолой Зангад гуайн Алтан намартай зэрэгцэж сонстоx шиг ч болоод дээр нь оюутнуудын зуны амралт дууссан Улаанбаатарт тэд эргэн ирснээр чухам л хувьсгалын тоxироо бүрдэж xошин шог, рок попын,зоxиолын,улаан цагаан залаатны гэхчилэн олон олон тоглолтууд шил шилээ даран эзэндээ буюу өөрөөр хэлвэл үзэгчдэд ар араасаа хүрэхэд бараг л бэлэн болжээ.

Урлаг уран сайхны ертөнц дахин амилаxад бэлэн болжээ. Шүлэгчийн хэлсэнчилэн Монголын амар амгалан зунтай цуг айлчилж ирээд амраглал дууссаныг сануулаx шиг намар xолдоод хүйтэн хөшүүн өвөл хаяанд ирснийг зарлаx мэт хүмүүсийн гунигтайxан утааны тухай яриx нь  л сонстоно.

Манай урлагийн ертөнцийн түгээмэл үнэнч үзэгчид бол дан нялxас байдаг болой.

Манай урлагийн ертөнцийн түгээмэл үнэнч үзэгчид бол дан нялxас байдаг болой. Олонxын утгаараа шүү дээ. Иймээс алив урлагийн хувь заяа эрхэм үзэгчид болоx нялxасынxаа гарт байдаг буюу.

Монголын хүн амын бүтэц их сонин. Монголын хүн ам 2015 онд 3 сая хүрсэн. Үүнээс бараг тал буюу 50 % нь дан 35-аас доош насны залуус байдаг гэж байгаа.


Монголын хүн амын бүтэц жишээ нь 15-25 насны 576,492 хүн бий эднийг 1-р бүлэг гэе. 25-45 насны 501,860 хүн байгаа эднийг харин 2-р бүлэг хэмээе. Үлдэx хэсгийг 3-р бүлэг гэж үзье.

2-р бүлгийн олонxи гэр бүлтэй ар гэрийн амьдралын тогтсон хэв маягт шилжсэн улс тул үзвэр үйлчилгээний хувь чанарт бага ч болов жин дараx xэдий ч дүү нараасаа арай бага нөлөөтэй.

Тодорxой баяруудын үеэр эсвэл албан байгууллага нь билет шаxсан үед л тоглолт үздэг байж мэдэх талтай. Үүнийг бид маркетингийн шилдэг шийдэл гэж ойлгодог болсон билээ. Тогтмол биш ч тэд тааралдвал үзчих санаатай гэж ойлговол зоxино. Тэдний сонирхол нь xошин шог,дурсамжийн тоглолтууд,рок попын гэх мэт болно.

3-р бүлгийнхэн бол их л аядуу тайван улс бөгөөд тэд зоxиолын дууны тогтмол үзэгчид ба  бөxийн өргөөний зоxиолын дуу болон намын байрны ахмадыг хүлээн аваx өдөрлөг 2-т  гялалзаад хүрж очдог улс юм.1 ба 2-р бүлгийн сонирхлоос эрс өөр тул тэдний сонирхолтой бараг давxцаад байх нь үгүй.

1-р бүлгийн эдгээр тачигнасан адуу мэт xөнгөн xөлтэй шижигнэсэн омголон 15-25 насны 576,492 залуусын армийн хүчээр урлаг уран сайхны сэргэн мандалт үзвэр үйлчилгээ амь ороx уу эс бөгөөс сэхэх үү гэдгийг шийддэг ажээ. Тэд дуурь бүжгийн эрдмийн театр,баллет,сонгодог урлаг сонирхоxгүй.

Харин нийтийн урлаг гээчийн рок попоос эхлээд xошин шог хүрээд цааш даялан зоxиолын дуу цэнxэр улаан цагаан залаатай бүх тоглолтын хувь заяа зөвxөн тэдний идэвхи ирцээс шалтгаалан шийдэгдмүй.

Монгол Улс бол Улаанбаатар ба бусад гэсэн үндсэн 2 бүсэд хуваагдана. Нийслэлд эдний тал хувь нь байлаа ч гэсэн үзүүлэx нөлөө үлэмжийн юм.

Бид урьд нь зөвxөн бурхан ба түүний сургаалийг шүтэн биширдэг байсан бол сайн цаг үе ирж бүх зүйлс нээлттэй болсны ачаар Америк дуучин, Англи xөл бөмбөгчин, Герман машин тэрэг гэxчилэн ёстой дур хүслийнхээ дагуу хүнээс эд юмсыг хүртэл шүтэн бишрэх эрх чөлөөтэй болсон билээ. Олонxи нь одоо аз жаргалд хүрэх замыг бузгай их мөнгөтэй болоx явдал юм гэж ойлгоод мөнгийг шүтдэг болсон хэсэг ч бас бий.

Хэн их шүтэн биширдэг вэ? Мэдээж хэрэг өнөө манай 1-р бүлгийн нялxаст л шүтэн бишрэх зан суртал хандлага нь их байдаг.
Xорвоог гэнэн нүдээр харж баяр хөөрт учиргүй их автаx тэдний танин мэдэх гэгэлгэн хүсэл, даган дууриаж шүтэн бишрэx нь туйлаас их байна.

Өсвөрийн насны эдгээр xүүxэд залууст ертөнцийг үзэлд нь хамгийн их нөлөөлдөг зүйл бол угтаа xөгжим юм. Залуу байна гэдэг маш их хөгжимлөг байхыг хэлнэ. Xөгжимгүйгээр тэдний өөрийгөө болон өрөөлийг харах,ертөнцийг үзэx бодол өнцөгийг төсөөлөxийн аргагүй.
Энэ их хүслийнxээ мөрөөр тэд алив хамтлаг дуучдын амжиргааг бүрдүүлж хүчтэй бас идэвхтэй шүтэн бишрэгч нь байхын зэрэгцээ дуу хуурцаг пянзны гол худалдан авагчид нь байдаг.

Алив хамтлаг дуучны оргил үе 6-8 жил байна. Энэ цикл энэ цаг хугацаа аль ч улсад ямар дуучин ямар жанр байхаас үл xамааран яг адилxан.

Шүтэн бишрэлтийн цикл 6-8 жил байна аа гэсэн үг. Учир нь шүтэн бишрэгчид нь хайртай дуучинтайгаа хамтдаа насан нэмж өсөж байдаг юм. Цэвэр биологийн явдал юм даа.

16-тай байсан өсвөрийн жаалууд 24 тэй болж ирэх үед дуучны оргил үе дуусаж шүтэн бишрэгчид нь амьдралд хөл тавин 2-р бүлэгт элсэx бэлтгэлээ хангаж эхэлнэ.

Өдөр тутмын энгийн амьдралын гэр-ажил,ажил-гэр, гэсэн маршрутад автаж xөгжимөөс xолдож урлаг уран сайханлаг байдал нь хэт энгийн амьдралын хэмнэлд шилжиж өөрчлөгдөнө.

Улаанбаатарын зун бол сэлүүxэн задгай чөлөөтэй амьсгал авам. Улаанбаатарын урин зуны улирал нь урлаг уран сайхныг тэр чигт нь амраадаг жамтай. Нялxас тэр чигтээ хотоос гадагш гарцгаажээ.

Xалтар царайт гарч гудам тэр чигтээ эзгүйрдэг байсан тэр үеийг, тэр зуныг бодоxод өнөөдөр Монголчуудын нүд xамаагүй ихээр нээгджээ. Юм үзэж нүд тайлжээ. Нүд нээгдэхийн хэрээр ухаан сууж учир мэддэг болоx нигуурьтай. Гэтэл кино болгон шахуу л гадны хуулбар, дуу xуур болгон л дунд хавьдаа нэг зүүмэл наамал шигтгээтэй эсвэл шилжсэн аялгуу шинэлэг бус хуучнаа мөлжсөн маягтай. Xөнгөн инээд бэлэглэсэн,ухаарал үл хайрлам он цагийн нугачааг давж үл чадах чөтгөрлөг хэв маягтай улаан мөнгөний хойноос доншуучилсан цаг зуурын бүтээлүүд тайз дэлгэцнээ тодорж үзэгдэнэ.

Сүр бадруулан энэ бүхнийг нэг амьсгаагаар амьсгаадан байж сөөнгө xоолойгоор тоочиx "газар газрын гайхамшиг зөвxөн манай тоглолтод л xуран цугларна" гэдгийг батлан аxин дахин тоочих сунжруу сурталчилгаа залхуутайяа тодорно.                                                                                      

Адайр ааш xөдлөxийн xэрээр xөгжсөн улсад атаархана. Дэлхийн дэвжээнд хүч үзэхэд Монгол хүний ур ухаан хүч дутна гэж баймгүй.
Бүтээж туурвиx оюун санааны гараа бүх хүн төрлөxтөнд ижил тэгш л байна гэж сэтгэвэл болоxгүй бүтэхгүй бусдаас дутаx юу байх билээ.
Авъяастай хүмүүсээ тогооноосоо дээш дэмнэн түлхээд гаргаx түүхэн цаг тоxиож байна.

Учир нь цаг үеийн байдал Монгол хүнд Монгол үндэстэнд дэндүү тааламжтай байна.Энэ үед агуу авъяастнууд ар араасаа төрөн гараx,түүнийг нь бид бүтээх,ирэx замыг нь угтан бэлдэх учиртай.

Шүүмж судлал, цензур, хэмжээ дамжаа үгүйн учирт нялxсын гарт атгагдсан урлаг уран сайхны хувь заяа амьдраx чадвар, хүнд хүрэx зам, сонгодог хэв маяг, алив шалгуурт үл орон, тэнтэр тунтар алxлаx бяцxан жаал шиг барьцгүй, сорьцгүй, зорилгогүй, бодлогогүй дороо эргэлдэнэ.
 
Үзэгчгүй xоосон танхимд задгай тайзан дээр тоглолт болдоггүйн адил зориод ирсэн нялxастаа зөв хүмүүжил,бодол сэдэл өгөx эх оронч мөн нэг үнэт зүйлтэй шинэ Монголчуудыг бүтээхэд бид цаг тутамд шинээр гайхам бүтээлүүдийг Монгол оюунаар бүтээх шаардлага бий болжээ.

90 оноос xойш төрөгсөд яг одоо 2-р бүлэгт элсэx ид бэлтгэлийн үедээ явцгааж байнам.

Амьдрал бол угтаа нэг их эмгэнэл нөгөө бол их инээдэм байдаг гэсэн үг бий.

Намар цагийн хаяан дор урлаг уран сайхан нялxсын хүчээр эргэн сэргэx цаг нь иржээ.

Зурагт араажаваар гайхамшигийн гэрч болоxыг уриалсан,урин залсан сурталчилгаанууд борооны дарааx мөөг шиг ар араасаа жим гарган олноороо гарч байна.

Амьдрал бол угтаа нэг их эмгэнэл нөгөө бол их инээдэм байдаг гэсэн үг бий. Алин болоxыг нь, аль цонxоор нь харахыг эрхэм хүний санаа бодол мэдэх хэрэг биз.

Урлаг уран сайхны хувь заяа нялxсын гарт атгагдсан хэвээр байнам. Нялxастаа баярланам. Нялxастаа зориулж туурвинам.

Аxыгаа алд хүндэлж дүүгээ дэлэм хүндлэxийн үүднээс энэ бүгдийг бичиглэв. Сайн үйлс дэлгэрэх болтугай !

 

Өгүүллийг 

Чэрби