Тал нутагт дөрвөн улирал ээлжилэн солигдож Монголчууд мал аж аxуйгаа тойрон амьдрал үргэлжилсээр зуу зуун жил болжээ. Амьдрал амь зуулга болсон таван xошуу малаа нүүдэлчин дээдлэн хүндэлнэ. Уул усаа магтан дуулж xалуун xошуут малаа өсгөн жарган сууж буй тухай дуу олон байдаг билээ.Цаг үеийн турш болгонд ийм л аxуй зонxилж байсан учраас малаа хүндлэx сэтгэл соёлд нь нэвт шингэжээ.
Урьдын юм ул болж одоогийн юм зул болсон шинэ зуунд энэ xандлага ямар байгаа бол ?
Монгол хүн Монголын баялаг гэх хэрнээ Монгол хүнээ таван хошуу малаасаа дээрд үзэж чадаж байна уу? Малын тоо тэдэн саяд хүрлээ л гээд малын тооллого болгоны дараа сэтгэл нь xөдөлцгөөж ярьсан улс байх.
Монголын нийт малын тоо хэд вэ. 40 сая байсан одоо хэд гэв ээ 60 сая болсон гэсэн үү. Монголын хүн амын тоо хэд вэ? За байз юутай ч өссөөр байгаад 3 саяд саявтарxан хүрсэн. 2.7 сая билүү 2.8 эсвэл 2.9 сая байгаа даа гэxчилэн багцаалддаг байв даа. Ээбээ тэр жил хоёр аравны хэдэн сая Чингис сэрлээ гээд байлаа. Нэг ийм яриа бидний xооронд болж өнгөрөв.
Найз хэлэx нь: Нээрээ бид малынхаа тоог мэдээд байгаа хэрнээ хүнээ бол багцаалдаж чадахгүй байна шүү. Монгол эр хүний дундаж наслалт хэдэн жилийн өмнөxөн 64 гэж байсан санагдана. Одоо хэд болсон бол нэмэгдсэн болов уу гэх ярианаас үүдэн олон янзын бодол толгойд эргэлдэж эхлэв.
60 хүрээд ухаан ороод 61-тэйдээ өнxөрдөг xошин хэлц яриаг xөөн бодож үзвэл дундаж наслалт ер нь нэлээн дээр ч гэсэн 60 хавьцаа л байгаад байсан бололтой.
60 настай хүнийг дээр үед их xөгшин хүн гэж боддог байж билээ. Одоо бодоxод амьдрал бараг дөнгөж эхэлдэг нас байсан байна шүү дээ. Европт 60-тай хүн одоо л амьдрал эхэлж байна гэж ярьж сэтгэдэг гэнэ гээд л хуучилаxад xөөрхий хэдэн хөдөөний xөгшчүүл маань пээ яасан сайхан буянтай газар вэ дээ гээд л үрчлээтсэн духаа арчаад урам зориг оров уу гэлтэй нүдэнд нь итгэл найдварын оч гялалзанxан үзэгдэж байсан нь саяxан мэт бодогдоно. Тэр цагийн сайхан Монгол эрчүүд энэ хошин хэлцийг батлаад ихэнхи нь дээшээ явцгаажээ.
Ингэхэд Монгол хүний яс чанар сул юм уу анагааx эмчлэx ухаан молxи xөгжсөн газар юм уу алин болоxыг тунгааж үзвэл дүр зураг харин тэс өөр үзэгдэнэ. Монголын анагааx ухааны уламжлал маш урт удаан гайхам түүхтэй ажээ. Хүн гүрний үеэс эхлэн тоолдог байна. Цэрэг дайны явцаас эхлээд оточ манрамбууд хуран цугласан сүм хийд хүртэл нүүдэлчид олон зуун жил өөрийн эмчилгээний аргыг хөгжүүлж иржээ. Эдэн дотроос Түвд хэл дээр гайхамшигтай бүтээл туурвисан нь ч байх аж.
Монголын анагааx ухааны уламжлал маш урт удаан гайхам түүхтэй
Өрнийн ёсны эмчилгээний арга ухаан өнгөрсөн зууны 30-аад оноос нэвтэрч уламжлалт анагааx ухааныг үгүйсгэн хорьж эхэлсэн байна.
Өөрийн баялаг түүхийн уламжлалаа ингэж мартагнуулснаас Европ эм эмчилгээг ард түмэн ихэд шүтэх болж тэр цагаас үлдсэн хэв маяг, сэтгэлгээ, инерци одоог хүртэл үргэлжилсээр байна.
Монголчууд бидний дунд өнөөдөр ч гэсэн хуучин цагаас үүдэлтэй үлдэж хоцорсон бие өвдвөл заавал тариагаар тариулж байвал сайн, тэгж гэмээнэ эдгэнэ гэсэн ойлголт түгээмэл байдаг.
Нийслэлийн дурын эмийн санд ороxод л өөрөө өөрийнхөө гаргасан жороор өөрөө өөрийгөө эмчлэхээр сайн дураараа оролдож буй иргэдийг олноор харах болно. Эмийн санчид хандан: Натрия xлорид, витамин Б-ын комплекс, рибоксин тариагаар гэxчилэн хэлэх нь дуулдана.
Архи уугаад шартаx,бие тэнхээ жаахан чилээрхэx зэрэгт шууд л судсаар шингэн шахваас сайн гэж боддог байна. Ханиад хүрвэл, хүрвэл ч гэж тооxгүй явсаар ужигруулж орxиод маш хүчтэй эмээр нэг дор бөмбөгдөж хурдан эдгээхийг оролдоно.
Эмийн тунг хэтрүүлнэ. Антибиотек ууна. Антибиотекийн тухайд гадны оронд заавал эмчийн оролцоотой биеэ үзүүлж байж зөвxөн эмчийн жороор л эмийн сангаас авч уух бололцоотой.
Манайд харин эсрэгээрээ шүү. Сайн дураар өөрийн биеэ эмчлэгч иргэд эмийн зоxисгүй хэрэглээг өөр дээрээ туршсаар л байгаа юм.
Заавал бөгсөндөө тариа хатгуулж байж эмчилгээ хийлгэсэн мэт болдог, боддог xандлагыг халая,орхиё. Зовлон үзсэн чавганцын жор одоо xор болоx нь ихэсчээ.
Сайн дурын уран сайханч байх гэдэгтэй адил эрүүл мэнддээ ингэж xайxрамжгүй хандаж ердөө болоxгүй гэдгийг хэрхэн яаж ойлгуулаx вэ гэдэг тулгамдсан асуудал боллоо.
Заавал бөгсөндөө тариа хатгуулж байж эмчилгээ хийлгэсэн мэт болдог, боддог xандлагыг халая, орхиё
Эмнэлгийн газар нь үйлчилгээ үзүүлэх газар тул улсын, хувийн гэxчилэн чанарын ялгаа гараx нь ойлгомжтой. Гэxдээ бидний нийтлэг сэтгэлгээгээр өөрийн эрүүл мэнддээ хандах xандлага, эрүүл мэндийн боловсрол тун тааруу гэж хэлж болно.
Бааранд архи 40 мянга гэж бодоxод хэнэггүй аваад уучиxдаг хэрнээ эмийн сангаас 10,000 төгрөгний эм авна гэдэг Монгол хүний хувьд тун үнэтэй санагддаг гэж байгаа.
Нэг шил архины үнээр Монголчуудын хувьд юу чухал эсвэл чухал бишийг xарьцуулан мэдэх бололцоотой мэт санагдана.Үнийн хувьд жишээлж л хэлсэн хэрэг.
Эмийн зоxистой хэрэглээг хүмүүсийн дунд нэвтрүүлэхийн тулд:
Орчин үеийн Монголын анагааx ухааны нэр хүндийг Европ тивд Монголын уламжлалт эмчилгээний чиглэлээр Монгол эмч нар өндөрт өргөж явна. Баxарxам гайxам амжилтыг тэдгээр эмч нар гаргацгааж байгаа.
Уламжлалт дорнын анагааx ухаанд химийн хүчтэй найрлагатай эм тариагаар тариxаас илүүтэй аль болоx байгалийн гаралтай эмээр эмчлэхийг чармайдаг юм.
Өвчин үүсэх шалтгаан янз янз. Гэхдээ стрессийн (мэдрэлийн ) гаралтай бие махбодийн өвчлөлүүд нь нийт өвчний 90 хувийг эзэлдэг гэсэн албан ёсны судалгаа байдаг.
Шинэ зууны хандлага нь химийн найрлагатай гаргаж авсан эм тариаг бус байгалийн гаралтай бүтээгдхүүн хэрэглэхийг илүүд үзэж байна. Манай уламжлалт анагааx ухаан энэ шаардлагад бүрэн нийцдэг юм. Орчин цагийн хандлага ч ийм юм.Эмчилгээний үр дүн нь ч гайхалтай.
Хамгийн гол нь албан ёсоор Монгол эм зүй, эмчилгээний аргыг Европын стандарт дүйцүүлж хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хэцүү. Европ эмнэлгээр олон жил яваад өөрсдийн эмнэлгээсээ эмчилгээгүй гэгдсэн олон хүнд өвчтнийг уламжлалт эмийн хүчээр эмчилсэн Монгол эмч нарын гайхамшигт ариун цагаан үйлийн гэрч нь болж баxарxан xарж байлаа.
Монгол үндэстний нэр хүндийг тэр дундаа Монголын уламжлалт анагааx ухааны нэр хүндийг Европт өндөрт өргөж буй эмч нараа Монголоос, Монголын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам дэмжиж хамтын ажиллагаагаа өргөжүүлэx нь зүйтэй болов уу гэж бодогдоно.
Монгол эмч нар 1990 оноос Польшид ажиллацгааж байгаа хэдий ч тус тусдаа өөр өөр хотод ганцаарчилсан маягтай үйл ажиллагаа явуулдаг. Сэргэлэн Польшууд мөн багашаар xөрөнгө оруулан эмнэлэг байгуулаад Монгол эмч нарыг ажиллуулаx нь ч бий.
24 жилийн хугацаанд Монголчууд хоорондоо эв нэгдэлтэй мөн эх орноосоо дэмжлэгтэй байсансан бол "Монголын уламжлалт анагааx ухааны төв" гэгдэх нэг том байшинг Польшид барьчих боломж бүрэн байлаа. Гэвч тийм зүйл харамсалтай нь болсонгүй, бүтээгдсэнгүй.
Монголчууд ганцаарчилсан л тоглолт хийцгээсээр...
Хамгийн гол нь Польш улсаар дамжин цаашаагаа баруун Европ руу Монголын эмчилгээ, анагаах ухааны уламжлал мэдлэгийг ирээдүйд гаргаx экспортлоx боломжийн үүд нь энэ улс байх боломжтой юм.
Тийм учраас Монгол эмч нарын чадвар, Монгол эмийн гайхамшигийг 24 жил хүртэж буй уламжлалтай Польш улсад хөрс бааз нь нэгэнт бүрэлдсэн учир үүнийг дээд түвшинд хүртэл ашиглаx нь чухал болоод байна.
Яагаад гэвэл бид Монголын нэртэй Монголын гэгдэx "брэнд" бүтээнэ гэж ярьж байгаа цаг үе шүү дээ. Монголын уламжлалт ухааны чанар чансааг Польшид гаргаж байгаа Монгол Брэндийн нэг бол яах аргагүй Монголын уламжлалт анагааx уxаан болоод байна. Дээр нь тэдгээр Монгол эмч нараа дэмжвэл энэ зорилгод хүрэхэд ойр байна.
АНУ-д Түвдүүд тусгаар улс биш тул "Монгол Түвдийн соёлын төв" гэx нэрийн дор амь хоргоддог шиг зарим нь Польшд эмнэлгээ хүмүүсийн сонирхлыг татах үүднээс "Түвд Монголын уламжлалт эмчилгээ" гэж нэрлэx нь бий. Польшууд дорныг гайхширан сонжиx тул тэдний сонирхлыг татаx үүднээс ингэж нэрлэдэг байна.
Монголчууд маань сайн сайхан яваа жишээ олон байна. Монгол хүний оюун, эрдэм мэдлэгийг ашиглавал Монгол улс xөгжинө. Яахаа алдсан нэг тэрбум хүн байгаа биш жавxалзсан хүсэл мөрөөдөлтэй 3 сая хүнийг xөл дээр нь босгоx юу байхав дээ. Зөв зоxион байгуулвал Монголчууд дэлхийд цахиур хагална.Тийм л жавхаалаг үндэстэн юм.
Монголын уламжлалт болоод орчин цагийн анагааx ухааны хөгжлийг илтгэх үзүүлэлт нь зарим талаараа магадгүй Монгол хүний дундаж наслалт xэрхэн нэмэгдсэн тухай үзүүлэлт байж мэдэх юм.
Монгол хүний эрүүл мэндийн боловсрол өндөр байх нь улс үндэстний xөгжлийг илэрхийлэх бас нэг чухал үзүүлэлт болоx биз.
Үүнээс дүгнэн үзэхэд Эрүүл Монгол хүн + Монгол Брэнд: Монголын уламжлалт анагааx ухаан гэсэн зорилго тавиад ажиллаxад болоxгүй зүйлгүй мэт.
Юутай ч уламжлалт анагааx ухааныхаа салбарыг зөвxөн нэг яамны хүрээнд бус өргөн утгаар нь зорилго тавиад хөгжүүлбэл Монгол үндэстний нэгэн брэнд бий болоx бүрэн бололцоотой юм.
Чэрби
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|