• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн сард Дэлхий хамгийн их халж дээд амжилт тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Далай, Цаг уурын Үндэсний Захиргааны (NOAA) шинэ тайланд дурдсанаар өнгөрсөн долоодугаар сар 1880 оноос хойшх хамгийн халуун сар болжээ.

Гэхдээ 1880 он бол дэлхийн агаарын хэмийг бүртгэж эхэлсэн жил юм.

Тайланд дурдсанаар манай дэлхийн бүх далай тэнгис, уул, говь цөл, тал газрын гадаргын дундаж хэм 16.6 C (Фаренгэйтийн 62 хэм) хүрчээ.

Энэ нь 1998 оны долоодугаар сарын дээд амжилтыг эвдэж 20 дугаар зууны дунджаас 2 хувь нэмэгдсэн гэсэн үг.

Мөн далай тэнгисийн гадаргын хэм 135 жилийн түүхэнд хамгийн өндөрт хүрчээ.

Дараах зургаас харвал Монгол орны ихэнх хэсэг “дунджаас маш их халуун” гэсэн ангилалд багтаж, зүүн хэсэг “дунджаас халуун” гэсэн ангилалд оржээ.

Харин Өмнөговь аймгийн нутгийн ихэнх хэсэг “дунджийн ойролцоо” гэж бүртгэгдсэн байна.

 

 

Эх сурвалж: Techinsider