2020/08/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
16:00
S26
21°
17:00
S26
21°
18:00
S26
20°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S29
15°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/07/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японоос импортлосон машинаас цацрагийн бохирдол илэрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Япон Улсаас автомашин импортлож, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийж гүйцэтгэжээ.  

Хяналт шалгалтаар Япон Улсаас импортлосон нэг автомашинд цацрагийн бохирдол илэрсэн учир ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй ба төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон автомашин захиалагч иргэдэд зөвлөж байна.

Эх сурвалж: НМХГ

 

x