Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: TCS (Traction Control System) систем гэж юу вэ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 6 сарын 28
Cardoctor
Зураг зураг

Автомашин нь байрнаасаа хөдлөх, хурд авах үед дугуй зам хоёрын хоорондын үрэлт чухал байдаг. Энэ үзүүлэлт багасах эсвэл тэг болох үед дугуй хий эргэх харилцан адилгүй эргэх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс улбаалан машин явдал дунд огцом хааз өгөхөд шарвалт үүсэх, эсвэл байрнаасаа хөдлөхгүйгээр зогсох болдог.

Техникийн нэршил:

TCS (Traction Control System)
TRC (TRaction Control)
TCL (Traction ControL)

Энэ бүхнийг жолооч өөрийн мэдрэмжээр маш нарийн тохируулах хэрэг гардаг бөгөөд маш их ур чадвар шаарддаг. Үүнийг хөнгөвчлөх зорилгоор “traction control” системийг бий болгожээ. 

Энэ систем нь дугуй хий эргэх үед ялангуяа цас мөстэй халтиргаатай үед дугуйны эргэлтийг тооцоолон хөдөлгүүрийн эргэлтийг автоматаар тохиромжтой хэмжээнд хүртэл багасгаж жолоочоос хамаарахгүйгээр хөдөлгүүрийн ажиллагааг удирдаж эхэлдэг. Иймээс аюулгүй байдлын нэгэн чухал системд тооцогддог. Гэвч дангаараа хажуу талруу шарвах, хөндөлсөх зэрэг дутагдалыг арилгаж чадахгүй учир ABS системтэй нэгтгэн илүү үр дүнтэй системийг гаргасан.

Ажиллах зарчмын хувьд 4 дугуй тус бүрт мэдрэгч байрлах ба тэдгээр нь компьютерт дугуй бүрийн эргэлтийн мэдээллийг өгч хөдөлгүүрийн компьютер болох ECU тай харилцан уялдаж хөдөлгүүрийн түлш өгөлт, холимгийн хаалтны удирдлагыг өөрчлөн ажилдаг байна. Мөн тухайн үйлдвэрлэгчээсээ хамаарч туслах холимогийн хаалт хийсэн тохиолдол ч бий. Энэ мэтчилэн янз бүрийн аргаар traction control системийг зохион бүтээсэн байдаг. Жишээ нь тоормозны системтэй адил зарчмаар ажиллаж дугуйн эргэлтийг тохируулах, автомат хурдны хайрцагийн араа солигдох хуваарийг компьютераар өөрчлөн зохицуулах гэх мэт.

Гүнзгий цас болон шавар, элс, хайрганд машин суух үед дугуйг хүчтэй эргүүлэх шаардлага гардаг. Энэ үед Traction control хөдөлгүүрийн эргэлтийг хязгаарлан саад болдог байна. Тиймээс traction control системийг идэвхгүй болгон унтрааж болдгоор хийсэн байдаг. Энэ үед TRC OFF товчлуурыг дарахад идэвхгүй болж хянах самбар дээр ТRC OFF гэсэн шар гэрэл асдаг байна. Гэвч аюулгүй байдлын үүднээс идэвхгүй болох энэ хугацаа нь байнгын биш бөгөөд системийг товчлуураар идэвхтэй болгоогүй ч гэсэн  хөдөлгүүрийг унтраагаад дахиад асаахад систем автоматаар идэвхтэй болдог юм.  Мөн системийг идэвхгүй болгосон чигээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж тодорхой хурданд жишээлбэл 40 км/ц аас дээш гарсан тохиолдолд traction control систем автоматаар сэргэдэг.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Зураг