ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 6 сарын 12
ӨНӨӨДӨР
Зураг зураг

 "Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Зун хаашаа зугтчихав

Нимгэн даашинзны хормой дэрвүүлэн алхахсан гэсэндээ зуны хувцсаа гаргаж, толийтол индүүдэн өлгөснөөс хойш сар гаруй болжээ. Одоо дулаарах болсон байлгүй хэмээн хөнгөн нимгэн хувцсаа гаргаж үзлээ. Хэдийнэ тоос дарчихаж. Цаг агаарын мэдээ орой бүхэн үзэвч тэнгэрийн зурхай таагүй.

Билгийн тооллоор бол зуны эхэн сар дуусахад тав хоног үлдлээ. 10 хоногийн дараа нар буцах гэж байхад нийслэлчүүдийн зарим нь ноосон өмднөөсөө салаагүй байна. Зун хаашаа зугтчихав. Багачуудаа баяраар нь гангалахаар аав ээжүүд гоё хувцас бэлдсэн ч тэр өдөр гадуур нь хувцас давхарлахаас өөр аргагүй жиндүүхэн байсныг санаж байна уу. Жилийн жилд зургадугаар сарын 1-нд тэнгэр нарыг үүлээр хуччихдаг болоод байгаа. 

Энэ жил ч тэгэв. Зургадугаар сарын 1, 2-нд Архангайд цас, Өвөрхангайд мөндөр оржээ. Өвөрхангайн Уянга, Архангайн Өндөр-Улаан, Эрдэнэмандалд уржигдархан цастай байжээ. Уулын оройгоор цас цайраад, ноосыг нь хяргасан төлөг, ноолуурыг нь самначихсан борлонгууд өглөөд хэвтрээсээ босохгүй байгааг малчид ярьж байна. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Яагаад 100 биш 34 хувь гэж...

Есөн жил дуншиж буй Гацууртын алтны ордын төсөл улстөрчдийг бас л талцуулж эхлэв. УИХ дахь намын бүлэг, эвслийнхний дөрвөн тий-шээ харсан, өөр өөр байр суурь нь ямар хувилбар дээр нэгдэхийг таах аргагүй байдал үүсгээд байна.

Хаврын чуулган завсарлахад cap гаруйхны хугацаа үлдээд буй. Ийм үед Таван Толгойгоос эхлээд Гацууртын асуудал УИХ дээр ийнхүү гацсан нь зуны гурван сард гол үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн том төслүүдийг ирэх хавар хүртэл дахин хугацаа алдуулж мэдэхээр байна. УИХ-ын дарга З.Энхболд Гацууртыг энэ долоо хоногт шийднэ хэмээн ярьж буй ч хэрхэх нь УИХ дахь намын бүлэг, эвслийн дэмжлэгээс шууд хамаарах юм.

АН-ынхан төр 34 хувь эзэмших Засгийн газрын төслийг  дэмжихээ илэрхийлсэн бол МАН-ынхан төр хувь эзэмшихгүй, 100 хувь компанийн эзэмшилд үлдээх, “Шударга ёс” эвслийнхэн 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин УИХ дахь Бие даагчдын зөвлөл огт ашиглах хэрэггүй хэмээн мэдэгдэж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Төрийн өмчит компаниудын “БОСС”-ууд

Шийдлийн Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдахдаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн билээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан энэхүү санаачилгын гол зорилго нь төрийн албан хаагчид, ялангуяа яам, агентлагийн дарга нар төрийн өмчит компаниудын ТУЗ-д багтдаг бичигдээгүй хуулийг өөрчлөх байв.

Учир нь төрийн захиргааны удирдах ажилтнууд ТУЗ-ийн дарга, гишүүн болчихоод өөрийн харьяаллын компанид давуу эрх олгохоос эхлээд хоёр ажлынхаа аль нэгийг орхигдуулдаг талтай гэдгийг олон жил шүүмжилсээр ирсэн. Тиймээс Засгийн газрын тэргүүн яам, агентлагийн дарга нарыг ТУЗ-д байхыг хориглож, оронд нь салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг төрийн өмчийн компаниудад төрийн төлөөлөл болгож оруулах үүрэг өгсөн юм.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг