ХХАА-н сайдын зөвлөлийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд үржүүлж буй уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-өөх, ноосны чиглэлийн хонийг “Дархад үүлдрийн хонь” гэж нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажууллаа.
Энэхүү “Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нарыг уг үүлдрийн зохион бүтээгчээр батлан, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд гэрчилгээг нь гардуулан өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!