Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.
Энэ арга хэмжээний хүрээнд 10,000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хүргүүлжээ. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон "Мөнхжин" архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!