Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан сарын баривчлах ял оноолоо

Монголын мэдээ
2015 оны 5 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Д.Энхтөр гэгч нь өнгөрсөн оны аравдугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжмав гэх хүний булшийг сүйтгэсэн.

Улмаар занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан билээ.

Тэгвэл энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн аж. Улмаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж, зургаан сарын баривчлах ял оноожээ. 

Зураг