Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлээс 200 гаруй жилийн настай "Муми" олдлоо

Ж.Нарангэрэл
2015 оны 1 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсаас тэр тусмаа Нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс эрэгтэй хүний занданшуулсан шарил олджээ. 

Шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өчигдөр 18:30 цагийн үед Цагдаагийн Ерөнхий газраас хүлээлгэн өгч, хамгаалалтад авчээ.

Гэхдээ бүртгэлд Сонгинохайрхан дүүргээс хэмээсэн байгаа ч зарим эх сурвалж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ширэнд боодолтойгоор олдсон хэмээж байгаа юм. 

Хүлээлгэн өгөх үед бурханч лам Г.Пүрэвбат болон улстөрийн хүрээнийхэн очиж сонирхжээ. 

Анхны дүгнэлтээр бол энэхүү шарилыг 200 гаруй жилийн настай хэмээн тайлбарлаж байгаа аж. 

Дашрамд дуулгахад “амьд бурхан” Итгэлт хамбын хувьд өдгөө 160 жилийн настай гэж тэмдэглэгддэг.

 

Зураг