Сонгинохайрхан дүүрэг дэх айлын хашаанаас олдсон занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс Гандантэгчинлэн хийдэд шилжүүлжээ.
Мөрдөн байцаалтын явцад шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын нутагт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос болох нь тогтоогджээ. Шарилыг сэргээн засварласны дараа нутагт нь буцаан залах ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!