Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бэхэлгээ хийж оршин суугчдыг байранд нь оруулахаар болов

Өглөөний сонин
2015 оны 4 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны иргэдийг өнгөрсөн долоо хоногт зочид буудалд түр нүүлгэн шилжүүлээд байсан.

Одоогоор тус байрыг цагдаагийнхан хамгаалалтад авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эхлээд 16 дугаар байрны дөрвөн булан болон арван цэгт түр тэмдэг тавиад геодезийн хэмжилт хийжээ. Барилгын оройн хэсгийг суурийн хэсэгтэй харьцуулж үзэхэд дөрвөн см хазайлттай гарсан аж.

Энэ нь шинээр баригдах барилгын эсрэг тал руу хазайсан аж. Тодруулбал, тус барилга дөрвөн см хазайсан нь “БИ ЖИ БИ ЖИ” компанийн ухсан суурийн нүхтэй ямар ч холбоогүй аж. Анх барихдаа дөрвөн см хазайлгаж барьсан ч байж магадгүй гэнэ. Мөн барилга байгууламжийн төлөв байдалд ямар нэгэн эвдрэл гэмтэл, хэв гажилт үүсээгүй хэмээн дүгнэжээ.

Гэхдээ тус байрны хөрсөнд бэхэлгээг яаралтай хийхээр болжээ. Үүний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой бөгөөд зочид буудлуудад байрлаж байгаа иргэдийг долоо хоногоор хугацааг нь сунгажээ.

Хөрсөнд бэхэлгээ хийх, хүчитгэлийн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гаргуулж, холбогдох хууль хяналтын байгууллагын шалгалт дор хийлгэх юм байна.

Зураг