Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг буудалд байршуулжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 23
iKon.MN

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчдыг өчигдөр орой яаралтай нүүлгэн шилжүүлсэн билээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас тодруулахад Баянгол дүүргээс ирсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Онцгой Комисс өчигдөр орой хуралдаж яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болсон. Одоохондоо албан ёсны мэдээлэл алга байна гэв.

Харин Цагдаагийн Ерөнхий газраас зөвхөн хамгаалалтад ажилласан болохоос нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй гэсэн мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас энэхүү байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 48 айлын 200 гаруй иргэдийг ойролцоох зочид буудалд автобусаар хүргэжээ.

Нүүлгэн шилжүүлэх болсон шалтгаан нь барилгын аюулгүй байдалтай холбоотой бөгөөд байрны ойролцоох үерийн даланг нурааснаас болж орон сууц нурах эрсдэл үүссэн байна.

Тиймээс байрыг тодорхой хугацаанд суллаж, судалгаа шинжилгээ хийх юм байна. Судалгаа хийх үеэр байрыг цагдаагийн ажилтнууд хамгаалалтдаа авч байгаа аж.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn


 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11