Ховд аймгийн Булган, Үенч сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцинжуулалт, чанар аюулгүй байдал, Булган хилийн боомтоор зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаатай МХЕГ-ын ХХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, холбогдох улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь танилцаж, аймгийн удирдлагуудтай уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тус аймгийн Булган, Үенч сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч 76 хот айлын 922 толгой мал өвчилсөн учир аймгийн Засаг даргын А/73 тоот захирамж гарган 3-р сарын 05-аас хорио цээрийн дэглэм тогтоож, тус хоёр сумын хүн, малын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан, шүлхийн голомтод 195 иргэн байна.
Булган, Үенч, Алтай сумдын нийт 38,6769 толгой малын 97 хувьд 2 дахь шатны вакцинжуулалтыг хийж, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, тандалт судалгаа хийж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|