• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулна

www.ulaanbaatar.mn
2015 оны 4 сарын 2
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг ulaanbaatar.mn-ээс авав

Нийслэлийн Засаг дарга “Наадамчдын замд гэрлэн дохио суурилуулах тухай” А/239 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Наадамчдын зам, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зургаан байршилд гэрлэн дохио суурилуулах 337 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс зарцуулан, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгалаа.  

Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт  тус тус үүрэг болгожээ.  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг