Нийслэлийн хэмжээнд айл өрх аж ахуйн нэгжийн тоолууржуулалтын дүн гарчээ.
Айл өрхийн 62.7 хувь буюу системийн хэмжээний 86,558 өрхийн 54,585 өрх нь гэртээ усны тоолууртай, төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байна.
Аж ахуйн нэгжийн хувьд цэвэр, бохир усны гэрээтэй 6,878 байгууллагын 98.9 хувь нь усны тоолууртай байгаа аж.
Нэмэлтээр нийт 319 өрхөд 737 усны тоолуур суурилуулж, орон сууц нийтийн аж ажуйг удирдах газрын хэмжээнд 87 өрхийн 238 усны тоолуур, 10 аж ахуйн нэгжийн 18 усны тоолуурыг баталгаажуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!