УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барив.
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус илтгэлийг төрийн болон төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалт, судалгааны дүн болон ХЭҮК-т ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн боловсруулдаг болохыг онцлоод, уг илтгэлд Монгол Улс дахь хүний эрхийн талаарх асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээлэл багтдаг болохыг танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|