• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Зам, талбайн мөсийг арилгахад 4.5 тн бодис зарцуулжээ

www.ulaanbaatar.mn
2015 оны 3 сарын 30
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг ulaanbaatar.mn-ээс авав

Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна.

СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд орууллаа.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, 120-н уулзвар, Гандийн гудамж, Дүнжингаравын уулзвар, Их тэнгэрийн ам, Маршал town, Циркийн урд замын нийт 240 м3 борооны тогтсон усыг 2 машинаар соруулсан.

Мөн шугам сүлжээний 500 м3 усыг 2 удаа соруулж  Чингэлтэй дүүргийн 17-р хороо,Чингэлтэй уулын нарийн сувагт сувгийн цэвэрлэгээ хийлээ. Чингисийн талбай,Сансарын тунель, Доржийн гудамж, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, Орбит, Найрамдал зуслангийн зам, Богд уулын арын зам, Зайсан, БГД-н өгсүүр замууд, Нарны гүүр, Нисэх, Яармагийн замын цасыг хусаж, шүүрдэж, зарим мөстсөн хэсгүүдэд нийт 4.5 тн бодис цацжээ.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.28.110] 2015/3/30
4,5 тн буюу хуучны ЗИЛ130-аар бол 1300000 хүнтэй нийслэл хотын хэмжээнд нийт 1 машин бодис цацжээ. Ямар агуу ихийг хэрэглээ вэ?
0 | 0 Хариулах