Micron, Intel фирмүүд ирэх оны эхээр 10 Террабайт SSD (Solid State Drive) санах ой бүтээж төхөөрөмж үйлдвэрлэгч түншүүддээ нийлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
Том хэмжээтэй SSD бүтээхэд шинэ Multi-Layer chip технологи ашиглах бөгөөд 10 Тб хүртэл хэмжээтэйг бүтээхэд ойрхон болсныг баталжээ.
Овор хэмжээний хувьд Micron болон Intel нь 3D NAND технологи ашиглаж байгаа тул 3.5 Тб багтаамжтайг “зажилдаг бохины” хэмжээтэй, 10 Тб багтаамжтайг 2.5 инчийн хэмжээтэй бүтээх гэнэ.
SSD төрлийн санах ой нь анх гарсан цагаасаа овор хэмжээ, жингээрээ үйлдвэрлэгчдийн анхаарлыг татаж байсан боловч үнэ өртгийн хувьд стандарт хатуу дискнээс илүү өндөр байсаар ирсэн юм.
Харин одоо ийнхүү багтаамжийг эрс нэмэгдүүлснээр үнэ өртөг нь буурч компьютер, ухаалаг төхөөрөмжүүдийн гол эд анги болох шатандаа оржээ.
Эх сурвалж: TheNextWeb
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|