Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-тэй хамтран сайн үйлсийн арга хэмжээнд нэгдэж байна.
Тодруулбал Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн кабинет, Сүрьегийн төвтэй хамтран Cонгино Хайрхан дүүргийн Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбайд 3-р сарын 24 -ны өдрийн 12 цаг 30 минутаас эхлэн үнэгүй витамин иргэдэд тараах юм.
Мөн Монос Группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Витаминжуулалтын аян” энэ сарын 13-нд эхэллээ. Өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй аян "Халуун дулаан миний гэр бүл" гэсэн уриатай бөгөөд 5-р сарын 13 хүртэл үргэлжлэх юм.
Аяны хугацаанд “Монос”-ын бүх эмийн сангаас хүний биед шаардлагатай бүхий л төрлийн витаминыг 5-80 хүртэл хувийн хямдралтайгаар авах боломжтой ажээ.
Хэрэв та гэрээсээ гарах боломжгүй эсвэл ойр орчимд тань Моносын эмийн сан байхгүй бол эрүүл мэндийн лавлах 1800-1883, monos smart app мөн www.emonos.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой.
Эрхэм та “Витаминжуулалтын аян”-д нэгдэж, хайртай гэр бүлийнхнийхээ хаврын амин дэм, эрдсийн хэрэгцээг хангаж, урин зунтай золгоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!