ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлд тусгасан зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын багц ажил болон магадалшгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх аж.

Улсын Их Хурлын зүгээс тус төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 онд соёрхон баталсан. Төсөл батлагдсанаас хойш 2024 оны жилийн эцсийн байдлаар 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаад байгаа бөгөөд төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байна гэлээ.  

Төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулжээ.

Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, зээлийн хэлэлцээрийг хийгээд байна.

Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг нь үүнд шингээж, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар төсөлд тусгаад байна. Төсөлд энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна гурван нөхцөлийг шинээр тавьсан байна.

Тухайлбал төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх, төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулна. 

Хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах, мөн зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2045 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд БНЭУ-ын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгажээ.

Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах аж.

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.70.44.46] 2025/1/20
20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байж яагаад хөрөнгө нь дууссан гээд дахин зээл аваад байна, хулгай болоод байгаа юм биш үү
0 | 0 Хариулах
Зочин [2.58.44.50] 2025/1/20
ОюунЭрдэнэ энэ төслийг албаар нурааж бна.
1 | 0 Хариулах
oilman [171.5.7.123] 2025/1/19
Монголын хэрэгцээ бензин дизелийн түлш нийлээд жилдээ 2 сая тонн орчим байдаг бол миний үйлдвэр 4 сач орчим тн нкфть боловсруулар ба асфальтаа ч өөрсдөө хангаж чадна!!!!
1 | 0 Хариулах
oilman [171.5.7.123] 2025/1/19
Цоо шинэ технологиор ажилладаг 40 гаруйхан ИТАжилтантай бүрэн автомажсан байгальд ээлтэй жилдээ Монголын хэрэгцээг 2 дахин хангачих чадалтай нефть болосруулах мини үйлдвэрийг АНУлсад аль хэдийн туршиж ашиглаж байгаа билээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.239] 2025/1/19
Ингээд дэлхийн алдартай луйварчингууд Энэтхэгчүүд алаад хаячих юм байна даа хөөрхий
1 | 0 Хариулах
Бат инженер [202.9.41.89] 2025/1/18
Хүрэлсүхийн санаалчилсан юм ер нь бүтэж байсан удаа байна уу
2 | 0 Хариулах
Зочин [49.237.47.166] 2025/1/18
Ухааны хэмжээгээр л сэтгэнэ шүү дээ хө
0 | 0 Хариулах
иргэн [66.181.160.22] 2025/1/18
Нэг 40 тоннын контейнер шиг төхөөрөмж тавичихаад түүхий нефть олж ирээд ямарч төрлийн шатахуун ШТМ гаргаж авч болдог тухай бичээд байгаа. Сумдууд 1-2 тийм төхөөрөмж аваад үзвэл болдоггүй юм уу. Манай улс чинь түүхий нефтээ бараг кола ундаанаас бага үнээр гаргаад байгаа гэсэн биз дээ. Том үйлдвэрүүд 4-5 сая-аас дээш борлуулт хийж байж ашигаа олдог гэж зарим хүмүүс яриад байна.
0 | 0 Хариулах
инженер [184.22.173.153] 2025/1/18
Бараг л тм миний үйлдвэр гарсан байгаа! Нкцть нэрэх чинь яг монгол архи нэрж байгааиай агаар нэг процксс шүү дэ! Архиыг нэрээд хорз хорзиыг нэрээд хор гэгчээр л явагддаг. Чеченьд айл болгон нэрдэг аппаоаттаы бараг л А90 бензин гаргаж аваад машинаа цэнэглээд ...
2 | 0 Хариулах
Зочин [172.58.165.144] 2025/1/18
Enethegvvdtei niilj mungu gusii l gesen tohiroo uur yuch bish 2030 ond ashiglaltand orwol ih yum
2 | 0 Хариулах
Зочин [45.80.158.27] 2025/1/18
Ороzууд бариулахгүй дээ. Женкогоос эхлээд цэвэрлэж эхлэхгүй бол Монголын бүх зүйлийг гацаах болно.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.95.114] 2025/1/17
2 jiliin umnu ashigalaltand ortson uuldwert yagad nemelt zardal gargaj geed bgam bol
2 | 0 Хариулах
иргэн [184.22.173.153] 2025/1/17
Яах гэж анхнаасаа чадахгүй энэтхэгүүдийг хэн сонгосон юм бэ ? Бэлээхэн аймаар мэргэшсэн гадны улс язганалдаж бхад?! 40 хүнтэй бүрэн автомажсан Монголыг хангачих миний үйлдвэр гарцан бн шүү дэ!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.188.37] 2025/1/17
Ямар ч ашиггүй үйлдвэр барих юм бол урт хугацааны дараа ашиглалтанд орлоо гэхэд гагасан зардлаа буцааж олж чадахгүй зардлаа дийлэхгүй дампуурдаг жамтай. Нэг литр бүтээгдхүүний үнэ нь дэлхий дээр байхгүй өндөр үнэтэй бол огт борлогдохгүй гэсэн үг.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.61] 2025/1/17
Ганбаатар, Мөнхбаясгалан, Уянгахишигийн хэлж байгаа үнэн ш дээ. Арай дэндүү юм аа.
3 | 1 Хариулах
Зочин [45.128.37.102] 2025/1/17
Тэр төслийг нь удирдаж байгаа Алтанцэцэг гэдэг авгай хамаг будлианыг нь хийж, хамаг мөнгийг нь хусаж байгаа. Монгол Улсад ямар ч шиг авчрахгүй төсөл болгосон. Тэр мөнгөөр нь хэд хэдэн боловсруулах үйлдвэр барихаар байсан.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.222] 2025/1/17
Мега төслүүд ихэнх нь хошилдог юм аа, энэ уих н ажил хийж үзээгүй хэдэн авгай нар тэр чигт нь энэ үйлдвэрийг унагаах юм бн л даа. Ойрхон жишээ бол Оюутолгойн Underground xэдэн жил хойшилж, дүн нь нэлээн нэмэгдэж байж орсон шүү.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/17
Хурдан шийдээд ажлыг нь эрчимжүүл. Эх орныхоо шатахууныг хэрэглэе. Оросын евро 2 ёстой хэрэг алга
9 | 0 Хариулах
Зочин [133.106.189.169] 2025/1/18
10,000 tugrugiin benzin l zarah bhda.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.156] 2025/1/17
Дэлхий нийтэд ер нь Энэтхэгчүүдийг их хулхи тал руугаа нөхдүүд гэж үздэг юм гэсэн. Зээл нь эхлээд 1 тэрбум гэж байсан, одоо явж явж 2 тэрбум дээр тогтвол дээдийн заяа болж байгаа юм даа. Одоо яахав тэгээд зүтгэсэн чигт зүтгүүлээд хурдан дуусгаж авахыг л бодохоос.
3 | 0 Хариулах
Нямбаяр [202.55.188.87] 2025/1/17
Юу ч бариагүй хийгээгүй зээлсэн 1.2 тэрбум доллар нь дууссан уу
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.222] 2025/1/17
дуусаагүй, бараг бүгдээрээ байгаа гэж бн.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.247] 2025/1/17
ХҮРЭЛСҮХ МАШ ХУРДАН АШИГ ХИЙНГҮҮТЭЭ БУСАДРУУ ХАМАГ ЭРСДЭЛЭЭ ШИДЧИХСЭН АЖИГЛАГДСАН МИНИЙ ХАРДСАНААР БОЛ
5 | 0 Хариулах
Зочин [49.237.47.166] 2025/1/18
Үнэн үнэн
1 | 0 Хариулах
МАН бол монголын дайсан [66.181.160.115] 2025/1/17
хүүрэнсүг чинь 3 ч удаа очиж тууз хайчилж попорч гүйгээ биздээ псдаа. 2021 онд ашиглалтанд орно гээд баахан мөнгө цуслаа биздээ. МАН хулгайчууд оршин байгаа цагт монголд өөдтэй зүйл бий болохгүй. МАН хулгайчуудын хулгай улс сүйрүүлэх хэмжээнд хүртлээ томорсон.
20 | 0 Хариулах
зочидзочинзочин [59.153.112.216] 2025/1/20
газрын тос-мордохын хазгай.бүтэл тун муутай төсөл.нэр хүнд муутай улс төрчид оролцож байгаа нь хэрэгжилтийг улам хүндрүүлж байна.
0 | 0 Хариулах