ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрчим хүчний салбарын цалинг дор хаяж 30 хувь нэмэх шаардлагатай. Харамсалтай нь хоёр холбооны үл ойлголцлоос болоод салбарын яамтайгаа хэлэлцээ хийж чадахгүй байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дулаан Цахилгаан Үйлдвэрлэгч, Түгээгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүд өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний салбарынхан өндөр хүчдэл, чанга дуу чимээ гээд хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байгаа юм.

Цахилгааны үнэ тарифыг нэмсэн шалтгаануудын нэг нь ажилчдын цалин хөлсний асуудал байсныг тэд онцолсон. Харамсалтай нь энэ ажил удаашралтай байгааг салбарынхан шүүмжилж байв.

Тус холбоо ийм шалтгаанаар Эрчим хүчний яамд хандан хэлэлцээ хийх санал тавьсан. Үүний тулд Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран хэлэлцээд оролцох ёстой боловч тэдний зүгээс ямар нэг хариу өгдөггүй талаар ярьсан юм.

Энэ талаар хэвлэлийн хурал зарласан холбооны төлөөллүүд "Хөдөлмөрийн арбитрын шийдвэрээр хоёр холбоо саналаа нэгтгээд, салбарын яамтайгаа хэлэлцээнд орох ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2-т зааснаар "Энэ чиг үүргийг төрийн захиргааны байгууллага чиглүүлж ажиллах ёстой" гэж заасан байдаг.

Харамсалтай нь энэ холбоонд Монгол Улсын хууль үйлчлэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар арбитрын шийдвэр эцсийнх байна гэж тодорхой бичсэн байдаг.

Тэд хуулиа биелүүлэхгүй байгаа тул гишүүд нь шаардлага тавих хэрэгтэй" гэж онцоллоо.

Энэ үеэр сэтгүүлчид салбарын ажилчдын дундаж цалингийн талаар тодруулахад "Эрчим хүчний салбарын дундаж цалин ₮2.6 сая байна. Уул уурхайн салбарын дундаж нь ₮3.5 сая. Бид ижил хүнд нөхцөлд ажилладаг тул цалинг дор хаяж 30 хувь нэмэх ёстой гэж үзэж байгаа" гэв. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Эрчим хүчний ахмад ажилтан [202.21.100.210] 2025/1/20
Хуучин холбоонд байгаа нөхдүүд ЭХГГУ-ҮЭХ-ийн суганы үс, урамшуулал авдаг хог шаарнууд ш дээ ТЭЦ-3, ЦДҮС, УБДС, ДҮТ гэсэн байгууллагын ҮЭХ-ийн дарга нар татварын мөнгийг урамшуулал нэрээр Долгор авгайгаас аваад сурчихсан шуналын тйирэнгүүд дээ Эрчим хүчний салбар ийм байдлаар байвал мэргэжлийн ажилтан олдохоо больж гэрэл чийдэнгүй харанхуй сууж байхаас доо
1 | 0 Хариулах
Хэрэглэгч [139.5.218.173] 2025/1/18
Орон тоогоо цөөлбөл цалин тэр хэмжээгээр нэмэгдэх боломжтой гэдгийг... бодвол ямар бол???
0 | 3 Хариулах
Зочин [103.57.93.66] 2025/1/18
Дундаж цалинг их өндөр юм. Дарга нарын өндөр цалин, урамшуулал нөлөөлөөд байна уу?
0 | 0 Хариулах
Иргэн Цогоо [103.57.92.150] 2025/1/18
Улсын компанид ажилладаг та нарын цалинг нэмэх гэж иргэд бид илүү мөнгө төлдөг болоогүй шүү. Менежмент байхгүй, иргэдэд үйлчилж байж цалин авдаг гэдгээ мэддэггүй хуучин сэтгэлгээтэй салбарыг шинэчлэх цаг нь болсон. Юу хийсэн гэж шагналт цалин авдаг байна. Баяр ёслол, ойн арга хэмжээг нүсэр тэмдэглээд өч төчнөөн сая төгрөгөөр нэгнээ шагнаад л та нар иргэдийн мөнгөөр туйлж байгаа шүү
0 | 2 Хариулах
иргэн [66.181.160.22] 2025/1/18
Цалингаа нэмэх хэрэгтэй. Хүн бүрийн ажлын бүтээмжийг тооцон нэмэх хэрэгтэй. Нэг ийм онигоо байна. 4-5 машинтай хүмүүс 10 орчим хүн ирээд 2 хүн нь ажиллаад бусад нь зааварчлаад зогсож байгаа бол тэр нь Монголын эрчим хүчийнхэн. Та өөрийн нүдээр ийм дүр зургийг хаа сайгүй харж болно.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.179.27] 2025/1/18
Дарга даамлуудтайгаа хатуу тэмцээрэй
2 | 2 Хариулах
зуухан цехийн мастер [184.22.173.153] 2025/1/17
Одоо цах станцад инженер цалингаа голоод олдохоо байсан! Хуучин бараг 100 инженер өрсөлдөж байж 2 нь ордог бсн үе өнгөрсөн!
2 | 1 Хариулах
Зочин [59.153.114.71] 2025/1/17
Жирийн ажилчидыг битгий хохироогоочээ ямар хүнд нөхцөлд нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчид өдөр шөнөгүй ажиллаж бгаа билээ. Энэ холбоо уул уурхайгаа тусдаа гаргаад дан эрчим хүчний чиглэлээрээ тууштай энэ салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалмаар байна шүү.
1 | 1 Хариулах
Зочин [202.72.245.121] 2025/1/17
Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭХолбоо гишүүдийнхээ төлөө ажиллах хэрэгтэй. Цалинг нэмэх нв зөв. МАН талд үйлчилээд дуугарахгүй байгаа шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.131.234.123] 2025/1/17
Иддэг үрдэг саадуудаа тонилго. Саад л хамаг мөнгөөр тоглож ашигийг нь нурааж ирсэн
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.24] 2025/1/17
Хэдий хэмжээний доллар орж ирнэ тэрэнтэй дүйх хэмжээний төгрөг хэвлэхгүй бол баларч байнашдээ. Төгрөгийг ханшаа хар, инфляцаа хар
0 | 0 Хариулах
Уншигч [103.57.94.180] 2025/1/17
Өө эднүүс чинь цалингаа нэмүүлэх гээд ард маниусынхаа цахилгааныг хязгаарлаад эхэлсэн юм биш үү, ойрт их тасалдаад байх чинь. Байгаа онохгүй байгаа юм биш үү
2 | 0 Хариулах
зочин [103.57.93.80] 2025/1/17
Үе үеийн дарга нар чинь бараа шахдаг урамшуулал нэрээр идсээр байгаад өнөөдөр иргэдээ хохироогоод байж байна Тэдний буруу менежментийг иргэд төлж байна Та нар ямарч шаардлага тавьдаггүй одоо үйлээ эдлэж байна
4 | 2 Хариулах
Зочин [103.168.34.86] 2025/1/17
Эрчим хүчний ажилчидын цалин багадаагүй цахилгааны үнийг нэмээд маргааш нь 150 саяаар шинэ жилээ тэмдэглэж буй та нар удаан жилийн нэмэгдэл сар улирлын нэмэгдэл гээд авсаар байж даврах юмдаа
3 | 1 Хариулах
Иргэн Цогоо [103.57.92.150] 2025/1/18
үнэн шүү, ажил дээр нь очихоор их л гар утсаа харсан хүмүүс байх юм билээ
1 | 0 Хариулах
Ваав [192.82.65.8] 2025/1/17
Мөнгийг асуудалгүй хэвлэнэ ээ. хэхэ. 2025 онд "Миний Монголын сүү" ₮5,000 хүрнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.34] 2025/1/17
Аль хэдийн 5000
1 | 0 Хариулах
Зочин [202.131.234.123] 2025/1/17
6000 хүрсээн. Чи 1000 төгрөгийн мах авдаг саад мөн үү
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.66] 2025/1/18
100 г үзэмтэй аарц 1,600 төг байсан чинь 2,000 төг болчихлоо?
0 | 0 Хариулах
Зочин [172.59.184.236] 2025/1/17
Ene 2 holboo hoorondoo hamaaraltai gjv
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.37] 2025/1/17
Багш эмч нарын цалинг 3,5 сая болгомоор байна
3 | 1 Хариулах
ингэхэд... [184.22.173.153] 2025/1/17
5 хүнтэй мэс заслын баг сардаа 300 саяаас буухгүй төлбөрт хагалгаа хийж бга эмч бол сайхан ч хэцүү ч мэргэжил харин багш нарын цалин л муу бн шүү
1 | 0 Хариулах