Авто уралдаанчдын шандсыг сорьдог "Дакар Ралли 2025"-д Монголоос мотоциклийн төрөлд Пүрэвдоржийн Мөрөн оролцож байгаа билээ.
Өнөөдөр тус уралдааны сүүлийн буюу 12 дахь гараа боллоо. Мотоциклийн төрөлд эхний гараанаас тэргүүлж эхэлсэн Австралийн Даньел Сандерс 53:08:52 цагаар уралдааныг өндөрлүүлж, анх удаа түрүүлсэн бол Испанийн Тоша Марзаль, Францын Адриан ван Беверен нар эхний гурван байрт орсон байна.
Харин манай тамирчин П.Мөрөн 101:21:18 цагаар барианд орж, 76 дугаар байрт жагслаа.
П.Мөрөн есдүгээр гараанд хамгийн сайн амжилтаа үзүүлж, 589 км замыг 03:57:02 цагт туулснаар гараандаа 30 дугаар байр эзэлсэн юм.
Энэ удаагийн "Дакар Ралли"-гийн мотоциклийн төрөлд 134 тамирчин гараанаас гарсан ч 12 гарааны эцэст 88 нь барианд орлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!