Уншиж байна ...

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо бохирын шугам бөглөрч, авто зам руу хальжээ

Б.Манлай
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт иржээ.

Энэ тухай хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэйгээр ажиллаж өнөөдөр 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргаж дууссан байна.

“Опен хаус” ХХК болон бусад орон сууцны конторууд авто зам болон орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

зураг
 
зураг
 
зураг