Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны ААШТ-д оролцох бөхчүүд тодорчээ
Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 25-наас 30-ныг дуустал Йорданы Амман хотод болно.
Тус тэмцээнд оролцох 378 тамирчны нэрийг UWW зарлажээ.
ОХУ-аас гаралтай Бахрейны тамирчин, олимпын аварга (2024) Ахмед Тажудиновын мөрний бэртэл бүрэн эдгэрсэн тул энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн зуны олимпод түрүүлсэн гурван бөх энэ удаагийн тэмцээнд өрсөлдөхөөр нэрээ өгчээ.
Түүнчлэн янз бүрийн шалтгааны улмаас тивийн тэмцээнд 2019 оноос хойш оролцоогүй Хойд Солонгосын баг тамирчид эргэн ирлээ.
ААШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн
ЧӨЛӨӨТ БӨХ ЭРЭГТЭЙ
- 57 кг: Б.Мөнх
- 61 кг: Т.Түвшинтулга
- 65 кг: Ц.Цогбадрах
- 70 кг: Т.Тулга
- 74 кг: Б.Батбаяр
- 79 кг: О.Сүлдхүү
- 86 кг: Н.Батбилгүүн
- 92 кг: Б.Бат-Эрдэнэ
- 97 кг: Г.Ганхуяг
- 125 кг: М.Лхагвагэрэл
ЧӨЛӨӨТ БӨХ ЭМЭГТЭЙ
- 50 кг: Б.Мөнхнар
- 53 кг: Ч.Отгонтуяа
- 55 кг: Б.Отгонтуяа
- 57 кг: Х.Болортуяа
- 59 кг: Т.Алтжин
- 62 кг: Я.Баасанжаргал
- 65 кг: Т.Энхжин
- 68 кг: Э.Дэлгэрмаа
- 72 кг: З.Болортунгалаг
- 76 кг: Э.Даваанасан
СОНГОМОЛ
- 55 кг: М.Сумъяабазар
- 63 кг: Н.Ганбаяр
- 77 кг: Н.Оргил
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
