Уншиж байна ...

ТОЁОТА ТОП МОТОРС ӨМНӨГОВЬД!

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн авто зах зээлд тэргүүлэгч Тоёота-гийн албан ёсны дилер Топ Моторс компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол Улсын уул уурхай, аялал жуулчлалын гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн Цогтцэций суманд сэлбэг, засвар үйлчилгээний шинэ салбарын нээлтээ хийлээ.

Монгол орны эрс тэс цаг уур, бартаат замын нөхцөл байдалд хамгийн сайн тохирдог Тоёота-гийн автомашинууд юм. Бат бөх, найдвартай, эдэлгээ даах чанар нь хэдийнээ хэрэглэгчдэд танил болж зах зээлд хамгийн их эрэлттэй байдаг.

Ийнхүү Топ Моторс - Цогтцэций салбар нь дэлхийн стандартыг орон нутгийн хэрэглэгчдэдээ илүү ойртуулж чанартай, баталгаатай, найдвартай засвар үйлчилгээг хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

зураг
 
зураг
 

Шинэ салбараар үйлчилгээ авсны гол давуу талууд:

  1. Тав тухтай орчин
  2. Цаг захиалгын систем /Үйлчилгээний түүх бүртгэл/
  3. Орчин үеийн нарийвчлалтай багаж тоног төхөөрөмж
  4. Баталгаат сэлбэг /Үйлдвэрлэлийн хийцлэлд 180 хоногийн баталгааг олгодог/
  5. Мэргэжлийн үйлчилгээ /Дилер дээр хийгдсэн ажилбарт 30 хоногийн баталгааг өгдөг/
  6. Шинэ автомашины 5'000 км тутам дахь 6 удаагийн төлбөргүй тосны багц үйлчилгээг заавал Улаанбаатар хотод ирэлгүйгээр өөрийн орон нутагт уг салбараар дамжуулан авах боломжтой.

Мөн нээлтийн арга хэмжээнд оролцсон Тоёота Мотор Корпорацын Зүүн Ази, Далайн Орнуудыг хариуцсан зочид төлөөлөгчид Тоёотагийн албан ёсны засварын төв анх удаагаа хөдөө орон нутагт нээгдэж байгааг өндрөөр үнэлж, хэрэглэгч нэг бүрд хүрч ажиллахаар дэвшүүлсэн зорилт биелж байгаад баяр хүргэсэн юм.

Эрхэм хэрэглэгч та бүх төрлийн Тоёота, Лексус автомашинд зориулагдсан стандартын дагуу чанартай үйлчилгээг авахыг хүсвэл шинэ салбараар үйлчлүүлэхийг Топ Моторс-ын хамт олон урьж байна!

📍 Хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр IV баг, Тоёота Топ Моторс төв

📞 Утас: 7777-8090

Топ Моторс - Танд ойрхон Тоёота Дилер

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.