Уншиж байна ...

СУДАЛГАА: Жил бүр манай орны нийт нутаг дэвсгэрийн тал хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж,  нийт 1,500 орчим зураглалыг боловсруулсан.

Уг төслийн хүрээнд боловсруулсан "Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ"-г Онцгой Байдлын Ерөнхий Газраас танилцуулж байна.

Монгол орны хувьд ойн экосистемийн орон зай-цаг хугацааны динамикийг тодорхойлдог гол хүчин зүйл бол ойн түймэр юм.

Зарим судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байгаа бөгөөд жил бүр 80-100 тал хээр, ой хээрийн түймэр ихэвчлэн 3-6 дугаар сард гардаг. 

Хээрийн түймэр нь бэлчээрт их хэмжээний эдийн засаг, экологийн хохирол учруулдаг.

Тухайлбал хээрийн түймэр нь ялзарсан өвс, ургамлууд, бут сөөгийг шатааж, хөрсний чанарыг бууруулж, органик бодисыг устгаж, хөрсний элэгдэлд хүргэдэг.

Тал хээрийн түймрийн шалтгааныг

  • байгалийн
  • хүний санаатай үйл ажиллагааны үр дүнд
  • санамсар болгоомжгүй үйл ажиллагааны үр дүнд гэсэн гурван төрөлд ангилдаг байна. 
зураг