Хөгжлийн тусгай дэмжлэг шаардлагатай сурагчдад боловсролын үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх нь боловсролын бүх шатны байгууллагын зорилго юм.
Тэрхүү эрхэм зорилгоо биелүүлэхэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүүхдийг Ивээх Сангаас “Тэгш хүртээмжтэй цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж, нийслэлийн 32, 18, 117, Сэлэнгэ аймгийн 6, Баянхонгор аймгийн 16 дугаар цэцэрлэгүүд дээр хүүхдийн хөгжлийг дэмжих танхим (ХХДТ)-ыг байгуулж, тохирох тавилга, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нийлүүлсэн байна.
Улмаар тус танхим дахь хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, бие бялдар, эрүүл мэнд, нийгэмшихүйн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн боловсролын тоглоом, ном, гарын авлага, хөгжим болон бусад эд зүйлсийг хэрхэн хэрэглэж болох талаарх сургалтыг 2025.01-13-15-ны өдрүүдэд нийслэлийн зорилтот цэцэрлэгийн багш нарт зохион байгуулсан бөгөөд багш нар хөгжлийн онцлогтой, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сэтгэц танин мэдэхүй болон зан үйлийн онцлогт тохируулан бүтээлчээр ашиглах арга зүйд суралцан бүтээлчээр ашиглах боломжтой боллоо.
Тухайлбал: Нийслэлийн хүүхдийн 32 дугаар цэцэрлэгийн багш П.Пүрэвсүрэн сургалтаас олон зүйлийг суралцаж ажил, амьдралдаа хэрэгжүүлэн ажиллая гэж бодож байгаагаа ийнхүү хуваалцав.
Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хичээж, тэгш хамруулан, сэтгэл мэдрэмжийг нь ойлгож ажиллах болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!